Амны хаалт хандивлаад цахим сургалтад хамрагдах боломжтой

О.Шүрэнцэцэг
2020/04/21

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран Хот соёлтой болгоё аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10,000 маск” уриа дор зохион байгуулж байна.

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан Эртэч Монгол хөтөлбөрийг цахим хэлбэрээр 04-р сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуй нэгийн дэмжлэгтэйгээр 5,000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг 103 Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ажилтнуудад 2,000 ширхэг маск, үлдсэн 3,000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан хороодод амьдарч байгаа хүнд хэцүү амьдралтай айл өрхүүд, хүүхдүүдэд тараасан юм.

Энэхүү үйл ажиллагаа дахин үргэлжилж дөрөвдүгээр сарын 27-оос 05 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн цахим сургалтад:

“Эерэг хандлага” 04 сарын 27Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар07:00 – 08:00
“Манлайлал удирдан зохион байгуулах”           04 сарын 28Мобиком, Скайтел ХХК захирал хийсэн туршлагатай CEO номын зохиогч NCS ХХК гүйцэтгэх захирал Д.Болор07:00 – 08:00
“Хувь хүний  Карьер төлөвлөлт”                          04 сарын 29“MARS-V”- төслийн хүний нөөцийн захирал  Д.Мөнхнаран 07:00 – 08:00
“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол” 4 сарын 30OTZ – эмнэлгийн захирал Э.Орхонтуул07:00 – 08:00
“Санхүүгийн сахилга бат”                       05 сарын 01Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөх Дэйл Карнегийн сургагч багш  Б.Даринчулуун     07:00 – 08:00
Оролдлого”                                                                   05 сарын 02Гүнтэн брэндийн үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү07:00 – 08:00
“Хаврын арьс арчилгаа”                                         05 сарын 03“Orkhon beauty” салоны захирал
“Ой тогтолт”                                                         05 сарын 04Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар07:00 – 08:00 
“Өөртөө итгэх итгэл”                                                   05 сарын 0Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр07:00 – 08:00

Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.

Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.

Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 90099099, 99330335 дугаараас лавлаарай.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22