ОУ-ын Глоб Интернэшнл: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан үйлдлийг эрс эсэргүүцэж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/20

Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат 2020 оны 4 сарын 17-ны өдөр zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан үйлдлийг “Глоб Интернэшнл” төв эрс буруушааж байна.

Төрийн өндөр албан тушаалтны өргөдөл, гомдлын дагуу сэтгүүлчийг шалгах явцдаа гаргасан энэ үйлдэл нь олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашигт үйлчлэх, олон нийтийн хоточ нохой байх үүрэг бүхий хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг заналхийлэх, дарамтлах, сүрдүүлэх, хүч хэрэглэх зэргээр иргэд, сэтгүүлчдэд айдас төрүүлсэн, нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ухаалаг бус, зохисгүй явдал болсонд сэтгэл түгшиж байна.

Ялангуяа энэ бүдүүлэг үйлдэл нь дэлхий нийтээрээ НҮБ-ын 75 жилийг тэмдэглэж буй энэ өдрүүдэд, мөн 5-р сарын 3-ны өдөр тэмдэглэх “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” уриатай Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнөхөн гарсан нь туйлын харамсалтай.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 4 сарын 13-нд өдрийн 68/163 тоот тогтоолоор Сэтгүүлчийн аюулгүй байдал, тэдний эсрэг үйлдэж буй гэмт үйлдлийг ял шийтгэлгүй үлдээж буйтай тэмцэх Үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан билээ. Үүнтэй уялдуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих эрх бүхий төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гоос “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг баталсан юм.

Үүнд “ Илэрхийллийн эрх чөлөөний зэрэгцээ хүний амьд явах, шударга ёсны эрх, мөн хувь хүний аюулгүй байдал нь олон улсын гэрээ конвенци, арга хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан хүний язгуур эрх юм. Эдгээр эрх нь мэдээж хүн бүрт хамаатай.

Энэ эрхүүд сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэгчдэд доод тал нь дор дурдсан гурван шалтгаанаар чухал юм.  Сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдаагүй, тэд хамгаалагдаагүй бол санаа бодол, үзэл бодол, мэдээлэл солилцох олон нийтийн талбарын хувьд хэвлэл мэдээлэл мэргэжлийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ  Аллага, хүчрхийлэл үйлдэгчид шийтгэл хүлээгээгүй бол сэтгүүлчид өөрийн цагдан хяналт (цензур)-т автаж, тодорхой сэдвийг сурвалжилж мэдээлэх нь хэтэрхий аюултай гэж итгэхэд хүрнэ  Сэтгүүлчид олны өмнө ил байдаг. Сэтгүүлч халдлагад өртсөнийг, ялангуяа буруутан нь ял шийтгэлгүй үлдэж буйг нийгмийн гишүүд хараад өөрсдөө үгээ хэлэхэд аюулгүй гэх мэдрэмж үгүй болно

Ийм ч учраас сэтгүүлчдийн аюулгүй байдал бол хүний эрхийн чухал асуудал бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө өргөн хүрээнд эдлэхийн төвд нь оршдог. Монгол бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалсан ардчилсан улс юм. Хүний биед халдсан, ялангуяа хүний эрх эрх, чөлөөг хамгаалах үүрэг бүхий цагдаагийн ажилтны энэ үйлдэл нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж бид үзэж байна. Энэ нь мөн Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн “...хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн... хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн....” гэсэн заалтыг зөрчсөн ноцтой байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг бичсэн, нийтэлсэнийх нь төлөө 2019-2020 онд, нэг жилийн хугацаанд 12 удаа цагдаагийн байгууллагаас дуудан байцаасан тохиолдол бүртгэгджээ. Хууль, цагдаагаар сэтгүүлчийг дайлайлган сүрдүүлэх нь тэдэнд айдас төрүүлэх, эрх бүхий албан тушаалтнуудын тухай мэдээллийг саармагжуулж, шүүмжлэлийг таслан зогсоох, буруу үйлдлийг өөгшүүлэн зусардаж, нийгмийг төөрөгдүүлэх, туйлшруулах хор уршигтай. Ялангуяа төрийн байгууллагын нэр хүндэд халдахыг хэвийн хэмээн хувийн байгууллагынхаас ялгавартай авч үздэг, мөн улс төрийн өндөр албан тушаалтан шүүмжлэлд хүлээцтэй хандах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Цагдаагийн нэр бүхий албан хаагчийн сэтгүүлчийн биед бүдүүлгээр халдсан үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна.

Бид айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүйн төлөө! ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22