Парламент гурав дахь гишүүнээ явуулав

О.Шүрэнцэцэг
2020/04/20

Эрх баригч намын бүлэг гурав дахь гишүүнээ үдэж, парламент 73 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Өнгөрсөн баасан гаригт болсон чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөв.  Тэрээр энэ сарын 3-нд буюу хаврын ээлжит чуулган нээхээс өмнө чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг. Тэгвэл түүний чөлөөлөгдөх хүсэлтийг парламент хэлэлцэн, нууц санал хураалт зохион байгуулж, 47 гишүүний 27 нь дэмжсэн юм.  Энэ үеэр санал шүүмжлэл хэлэх гишүүн байсангүй, нам жимхэн чөлөөлчихлөө.

 Өмнө нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд Б.Батзоригийг түдгэлзүүлэх асуудлыг парламент хэлэлцэж байсан. Тус хуралдаанд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх асан М.Энх-Амгалан оролцож,  Б.Батзоригтой холбоотой хуулийн байгууллагын тогтоолыг танилцуулж байв.  Тэрээр “Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Улсын ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан, Иймд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм. Гэвч тухайн үед гишүүдийн 86.8 хувийн саналаар Б.Батзориг гишүүнээр үлдэж байлаа.  Харин түүнийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас огцруулж байсан юм.

Өдгөө ЖДҮ-тэй холбоотой Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох  хэрэг шүүхийн шатанд яваа.  Мөн 2018 онд хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүний хоёрынх нь буюу Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэг шүүхэд шилжсэн. Намын даргын зүгээс тэднийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий. Харин Б.Ундармаа, Л.Энхболд нарын холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-аас мэдэгдсэн билээ. Ийнхүү 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан дуулиан дэгдэж, хуулийн байгууллагаас шалгаж, сонгуулийн өмнөхөн нэг гишүүнээ явуулав.

Өмнө  нь 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн  хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн байдаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 1 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 3 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 4 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 5 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 21 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22