Энэтхэг: Монголчууд хүнсний хомсдолд орсон байна

О.Шүрэнцэцэг
2020/04/15

Коронавирусын улмаас Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж, гадаадаас иргэдээ татаж байгаа. Энэ сард Сөүл рүү нислэг үйлдэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Харин Энэтхэгээс 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасны 314 нь тус улсад шашны сургуульд сурч байгаа лам хүүхдүүд байгаа аж. Энэ хүүхдүүдийг авах талаар судалж, ярилцаж байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн байна. Энэ талаар Энэтхэг улсад байгаа нэрээ нууцалсан эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Яг одоогийн /2020.04.14-ний 16:00 цаг/ байдлаар Энэтхэгт коронавирусын байдал ямар байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэтхэг улсад өнгөрсөн нэгдүгээр сард анхны гурван тохиолдол илэрсэн. Түүнээс хойш илрэхгүй байсаар өнгөрсөн сарын 5-нд Италаас ирсэн 16 жуулчнаас илэрсэн. Үүнээс цааш өдөрт 10, 20-оор нэмэгдсээр гуравдугаар сарын 21-нээс хоёр хоног хорио тогтоож гудамж талбайд ариутгал хийнэ гэсэн. Мөн хилээ гуравдугаар сарын 31-нийг хүртэл хаасан. Мөн гуравдугаар сарын 24-нд ерөнхий сайд Н.Моди гуравдугаар сарын 25-наас 21 хоног улс даяараа мөрдөх хөл хориог тогтоосон. Хөл хорио өчигдөр дуусах байсан ч ирэх сарын 3 хүртэл дахин сунгаж байгаагаа зарласан нь монголчуудад хүндээр тусч байна. Тиймээс буцах хүсэлтэй 200 гаруй иргэн ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс олон хотод тархан суурьшсан. Бид одоо 21 хоног хөл хорионд байгаа болохоор Монголдоо эрсдэлгүй очих боломжтой. Бүгд гадуур гарахгүй тусгаарласан учир биднээс битгий айгаарай. Бусад орон Энэтхэгээс иргэдээ татаж байгаа. Хориотой байгаа ч иргэдээ авъя гэвэл Энэтхэгийн Засгийн газраас бүх талаар тусалж дэмжиж байгаа. Бид Энэтхэгийн талтай холбогдоход “Хэрэв Монголын Засгийн газар бидэнд хүсэлт тавьбал Энэтхэгээс тусгай үүргийн онгоц гаргах талаар боломжтой байж магадгүй гэсэн. Ер нь Энэтхэг улс гадаадын иргэдээ гаргах сонирхолтой байгаа. Энэтхэг 17 улсын иргэдийг өөрийн чартер онгоцоор явуулна гэсэн мэдээ явж байсан. Бидэн рүү нисч ирж чадахгүй бол Энэтхэгээс онгоц гаргуулах талаар (мэдээж бид төлбөрөө төлөөд онгоцонд сууна) хүсэлт тавьбал хүлээж авч болох юм байна лээ. Эхлээд танай Засгийн газар бидэнд хүсэлтээ тавих хэрэгтэй тэгвэл бид болгохыг хичээнэ, бараг болох байх гэсэн хариу өгсөн. 

Зарим газар хатуу хөл хорио тогтоож байгаа. Энэ нь дэлгүүр ч орохгүй, гэрээсээ ч гарахгүй, хоол ундны асуудлыг зөвхөн улсаас нь өгнө гэсэн үг. Сая хоёр хоногийн өмнө иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон. Ковидын асуудлаас гадна хөл хорионы үед энэ олон хүний хоол, хүнсний асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрлэх том асуудал болсон. Энэтхэгт халууны улирал эхлээд өдөртөө 40 хэмийн халуун байгаа. Хоол унд, цаг агаарын нөхцөл байдал хүнд, иргэд нь өлсөж байна. Галт тэрэг, автобус, машин явахгүй байгаа тул иргэд нь хот, тосгон руу олноороо алхаж байгаа мэдээлэл байгаа. Мөн нэг сая хүн амтай Мумбай хотод байдаг дэлхийн хамгийн том ядуусын хороололд вирусын тохиолдол илэрсэн. Энэтхэгчүүд гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, монголчуудад халдах тохиолдол гарсан.

-Энэтхэгт байгаа монголчууд ямар нөхцөлд байна вэ?

-Энэтхэгт эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хуварга, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт, богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаантай хүмүүс бий. Монголчууд хоол, хүнсний хомсдолд орсон байгаа. Мах олдохгүй, гурил будаа төмсхөнөөр л хоолоо залгуулж байгаа. Дэлгүүрүүдийн ихэнх нь ажиллахгүй, ажиллаж байгаа ч бараа муутай. Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр эрсдэлийг даван туулж байна гэсэн юм.

Энэтхэг Монголын хооронд агаарын тээврийн гэрээтэй ажээ. Тухайлбал, Далай лам ном айлдах үеэр Энэтхэгийн Дарамсала руу хэд хэдэн удаа, 2019 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсаас Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдсэн, манай улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-тэй 40 улсын нэг нь тус улс юм байна.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 30 минутын өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 1 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 3 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 4 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 20 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 23 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22