Б.Батзоригийн араас “явах” дөрвөн гишүүний зам шуударсан уу


УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулган нэлээд ширүүхэн эхэлж, үйл явдал өрнөх бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өгсөн.

Ингэснээр ЖДҮХС-ийн луйвартай нэр холбогдсон гишүүдийн байдал хөндөгдөж, асуудал сөхөгдөх нэг шалтгаан болж байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээд, түүний байгууллагад олгосон шалтгаанд УИХ-ын 40 гаруй гишүүн нэр холбогдсон. Тэднээс дөрвөн гишүүнд холбогдох асуудлыг мөрдөн шалгах байгууллагаас гэмт хэрэг гэж үзээд, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, яллагдагчаар татах саналыг гаргаж байсан. Тодруулбал, ЖДҮХС-аас  зээл авсан гэх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй юм. Харин Б.Батзориг гишүүн ийнхүү “алхам хийсэн”-ээр өнөө дөрвөн гишүүн тайван суух боломжгүй байдал үүснэ. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д дахин оруулахаар болсон талаар эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ Засгийн газрын нэрийг, хийж хэрэгжүүлж буй ажлыг шороотой хутгасан энэ үйлдэл шударга ёсны үүднээс ч, улстөрийн өнцгөөр ч яригдаж, хариуцлага хүлээлгэх шалтгаантай үйлдэл юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24