Л.Болд: Миний гэр бүл рүү дайрч, гүтгэж байна


УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

- УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах талаар Ерөнхийлөгч санал гаргалаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? 

- Дэлхий нийт коронавирусийн эсрэг тэмцэж байна. Улс төр байтугай, бүх хурал чуулган, тэмцээн уралдаан, олимпоо хүртэл хүн төрөлхтөн хойшлууллаа. Вирусийг сонгуулийн гол зэвсэг болгож байна. Вирусээр дамжиж улстөржиж, талцаж байгаа улс орон манайхаас өөр байна уу. Өнөөдөр Монголд үүн шиг хэрэггүй юм алга. Цар тахлын ард гарсны дараа сонгуулиа хийж болно, Үндсэн хуулиа л барих хэрэгтэй.  

- Таныг АН-д буцаж элсэх гэж байгаа гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?

 - Ташаа мэдээлэл байна.

- Таны улс төрийн ирээдүйн төлөвлөгөө юу вэ? - ШИНЭН, ШИНЭ эвслийн мөрийн хөтөлбөр батлагдаж гарсан. Үүнд тусгасан хөгжлийн төлөөх олон чухал асуудал байгаа. Сонгуульд амжилттай оролцож, энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн төлөө намынхаа гишүүд, дэмжигчид, шинэ шударга нийгэм хүсэж байгаа монголчуудтайгаа хамтдаа зүтгэх болно. Мөн ойрын хугацаанд УИХ-ын чуулган цахимаар явах байх, чуулгандаа оролцож, цаг үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийлнэ. 

- Охиныг тань коронавирус туссан байх магадлалтай гэх мэдээлэл байсан. Энэ тухайд? 

- Гүтгэлэг, доромжлол туйлдаа хүрч манай гэр бүл рүү дайрч эхэлсэн. Зохион байгуулалттайгаар ийм гүтгэлэг тарааж байгаа этгээдүүдэд хуулийн байгууллага таарсан хариуцлагыг нь үүрүүлэх байх.

- ШИНЭН УИХ-ын ээлжит сонгуульд бусад намтай нэгдэн эвсэл болон оролцохоо мэдэгдсэн. Энэ эвсэлд хэчнээн нам нэгдээд байна. Та намдаа ямар алба хашиж байна вэ?

 - ШИНЭ эвсэлд улс төрийн 11 нам, 100 гаруй төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод нэгдсэн. Миний хувьд ШИНЭ намын Төв зөвлөлийн даргын ажлыг эрхэлж байна. 

- Коронавирусийн халдвартай холбоотой тусгаарлалт, эмчилгээ хэр байгаа талаар мэдээлэл өгөөч?

 - Бүх зүйл ном, журмын дагуу байгаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань нойр хоолгүй хүн ардынхаа эрүүл энхийн төлөө, цаашлаад улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж байна. Энэ ташрамд нэг зүйлийг хэлэхэд, намайг эрүүл мэндийн салбарын тухай хэлээгүй үгээр минь үг хийж, гүтгэх бүхэл бүтэн кампанит ажил олон нийтийн сүлжээнд өрнөж байна. 

- Таван гишүүний хамтын ажил, нөхөрлөлд ан цав гарсан гэсэн үнэн үү?

 - Ийм зүйл огтоос байхгүй. 

- Та Хан-Уул дүүрэгтээ нэр дэвших үү?

 - ШИНЭ эвслээс надад итгэл хүлээлгэвэл тойрогтоо очих нь дамжиггүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 3 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 3 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 9 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24