МУ-ын 11 дэх Ерөнхий сайд Д.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейг зөвшөөрөлгүйгээр буулгасан болохыг, газар дээр нь мөн л зөвшөөрөлгүйгээр 22 давхар байшин барьж эхэлснийг өчигдөр цувралаар сурвалжилсан.
Сурвалжлагуудын маань мөрөөр өчигдөр орой НЗДТГ-аас Ажлын хэсэг гарч, шалгаж, барилгын ажлыг зогсоосон байна.
Түүнчлэн тухайн 1652 мкав газрыг "олон нийтийн зээмшлийнх" болгож, тухайлбаl ногоон байгрууламж барих зэргээр асуудал тавьж, шийдүүлнэ гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хэллээ. Музейг зөвшөөрөлгүй буулгасан, газар дээр нь зөвшөөрөлгүй барилга барьсан асуудлыг шүүхээр шийдүүлж, хариуцлага тооцох юм байна. Эхний удаад НМХГ 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.
Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеээрээ МУ-ын 11 дэх Ерөнхий сайд Д.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн газрыг олоннийтийнболгоно гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна