ЖДҮ-ийн луйвар зэрэг хууль бус үйлдлүүдтэй тэмцэж яваа хуульчид УИХ-д орж ирэх хэрэгтэй


Хоёр сар орчмын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль бол улстөрчдийн хүлээх цаг үе байхаас гадна уг нь иргэд, сонгогчдын зөв сонголт хийхээр хүлээх цаг байх нь зүй юм.Учир нь зөв сонголт хийж гэмээн ирэх дөрвөн жилд, цаашлаад хэрэгжих чанартай хуулиудыг батлах ёстой.

УИХ бол хууль батлах институт. Тэнд чадварлаг хуульчид, мэргэжлийн хүмүүс байх нь уг нь иргэд, сонгогчдод хэрэгтэй.

Харин энэ жилийн сонгуулийн өмнө коронавирусийн халдвар дэлхий дахиныг айлгаж, хөл хорио тогтоод байна. Энэ нь иргэд шинээр нэр дэвших, УИХ-д очих нь зүйтэй хүмүүсээ таних боломжийг хязгаарлаж байна.

Ийм үед өнөөх л, хуучны улиг болсон улстөрчид дахин дахин нэр дэвших, УИХ-д суух сөрөг завшаан болж болно.

Тиймээс хуульзүйн салбарт “чанагдан” туршлагажсан, хууль бус үйлдлүүдтэй үр дүнтэй тэмцэж яваа залуу боловсон хүчнүүдийг нэрлэж байна. Магадгүй улстөрийн томоохон намын удирдлагууд мэргэшсэн, залуу боловсон хүчнүүдийг сойх нь шинэ цагийн зөв эхлэл байх биз ээ.

Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг авах учиртай жинхэнэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн боломжийг "хулгайлсан", төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн асуудлыг хуульзүйн үндэстэйгээр гарган тавьж, шүүхээр хэлэлцүүлж, өөрчлөлт авчирсан залуу хуульчид бий. Хуульч О.Мөнхсайхан, Ж.Эрхэмбаатар, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ Б.Мэргэн зэрэг салбартаа манлайлан, хууль бус үйлдлүүдтэй бодитоор тэмцэж байгаа хуульчдыг нэрлэж болох юм. 

Дахин хэлэхэд, УИХ бол хууль батлах институт. Тэнд чадварлаг хуульчид, мэргэжлийн хүмүүс байх учиртай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 2 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24