Хятадаас ажилчин оруулж ирэхийг АН эсэргүүцэж мэдэгдэл гаргав


БНХАУ-аас 105 ажилчин Монгол Улсад оруулж ирж, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэн бариулах шийдвэрийг Засгийн газраас гаргасныг эсэргүүцэж, Ардчилсан намаас мэдэгдэл гаргаад байна. Тус мэдэгдэлд "Дэлхий нийтээрээ COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэж, улс үндэстэн бүр хариуцлагаа өндөржүүлж, эх орон, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зүтгэж байна. Ийм хүнд үед Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх шийдвэр гаргасан нь туйлын бодлогогүй бөгөөд хариуцлагагүй шийдвэр боллоо.

ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл цар тахлын голомт болсон БНХАУ-д байдал бүрэн тогтворжоогүй, цар тахлын хоёр дахь давалгаа Европ тивээс Ази руу шилжих магадлалтай байгааг анхааруулсаар байгаа. Тиймээс энэ асуудал зөвхөн Монгол-БНХАУ гэсэн хоёр улсын асуудал бус дэлхий нийтийн асуудал болоод байна.

Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, олон улсын нислэгээ бүрэн зогсоож, гадаадын аль ч улсын иргэдийг хүлээн авахгүйгээ мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэрээ хөсөр хаян тахлын голомтот бүс нутгаас 105 ажилчин оруулж ирэх эргэж буцсан, хариуцлагагүй шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

Түүнчлэн цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудсаар байгаа энэ хүнд үед үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж, Монгол инженер, техникийн ажилчдын мэдлэг, чадварт тулгуурлан аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхийг уриалж байна" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 2 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24