​ Баримт: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн эхнэр Богд ууланд том газартай

Өнөрцэцэг
2020/03/16

Кёкүшүюзан Д.Батбаярын 32 сая ам.доллараар лиценз зарсан тухай бичлэгийн араас зариг.мн сайт хоёр дахь мэдээллийг боловсруулж уншигч та бүхэнд хүргэж байна.

Уг бичлэгт   Монгол улсын заан  Ч.Батзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар тусгай хамгаалалттай Богд ууланд  газар эзэмшдэг, түүнийгээ  зарах тухай яриа өрнөдөг юм.


 Тэгвэл бид уг бичлэгт дурдагдсан газрын араас эрэн сурвалжлав.  Бичлэгт дурдагдсан тухайн  яриа үнэн болохыг ч олж мэдлээ. Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд  Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн эхнэрийнх нь компани болох “Ойрад импекс”  1,79 га газар эзэмшдэг. Генералын эхнэрийг Эрдэнийн Даваасүрэн гэдэг.  Тус компани дархан цаазат ууланд 40 287 м.кв газар эзэмших хүсэлтэй байгаа гэдгээ  өнгөрсөн жил БОАЖ-ын яаманд албан бичгээр илэрхийлжээ.   Энэ хүсэлтийг нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч  2004 онд олгосон  0,5 га газрыг  томруулж шийдэж өгчээ.    

Сарын өмнө генерал Д.Гэрэлд ийнхүү Богдууланд байгаа газрыг томруулаад 1,79 га газар болгох гарын үсгийн Н.Цэрэнбат сайд зуржээ. Тус газрыг эзэмшдэг "Ойрад импекс" ХХК-ийг Л.Гэрэл хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт дурдсан байна. 

Тагнуулын дарга Д.Гэрэлийн төрсөн хүүгийн нэр дээр алтны уурхай ажилладаг гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл төрийн тусгай хамгаалалттай газар эхнэрийнхээ нэрээр газар эзэмшдэг гэдгийг олж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24