ЗТХЯ-ны Газрын дарга асан Р.Мэргэн Японы төлөөлөгч үү, Монгол хүн үү?


ЗТЯ-ны газрын дарга асан Р.Мэргэнийг концессийн гэрээг будилуулсан хэргээр шалгаж байна 

“АТГ-т төрийн ченжүүдийг шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл олны анхаарлыг татсан. Тухайлбал, чамгүй их хэмжээний мөнгө эргэлддэг зам тээврийн салбарын цөөнгүй хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад удаж байна. Төмөр зам, агаарын тээвэр, Монгол Улсын бүх л авто замын тээвэр гээд гол мөнгөний эргэлтийг атгаж байдаг тус яамны хувьд тендер болон концессийн гэрээнээс ашиг унагаж, будилаантуулсан гэх хэрэг юм. Гэвч зарим нэг нь шалгалтын явцад замхрах тохиолдол байна. 

 

Тухайлбал, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, нэг хэсэг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Р.Мэргэнийг АТГ өнгөрсөн жилээс шалгаж эхэлсэн ч одоогоор хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй, хугацаа урссаар  байна. 

 

Р.Мэргэнийг экс спикер М.Энхболдын хүү Э.Анартай үй зайгүй найзууд, М.Энхболдын талын хүн гэдэг. М.Энхболд Хөшигийн хөндийн нисэх буудлын ажлыг анх санаачлахад Р.Мэргэн гар бие оролцож байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын хувьд энэ төсөлд нэлээд идэвх, санаачлагатай хандаж байсан нь гарцаагүй. 


Харин Р.Мэргэн тухайн үед ЗТХЯ-нд концессийн гэрээ хариуцан ажиллаж байсан. Тэр тусмаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад гэнэт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь анхаарал татна. Тэрбээр “гадаадад суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн” гэх боловч “Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын гүйцэтгэгчээр ажилладаг Японы талын үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа” гэдэг мэдээлэл байна. 

 

Энэ үйлдэл нь Р.Мэргэнийг эрх ашгийн сонирхолтойг гэрчилнэ. Сануулахад, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг эхний төвшний санхүүжилт 540 сая ам.долларыг Японы хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн. Энэ нь эргээд нөгөө л татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх юм. 

 

Тус төслийн хамтрагчийн хувьд шинэ нисэх буудлын менежментийн ажлыг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлэхээр болсон. Энэхүү “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 51 хувийг Япон тал, 49 хувийг Монголын тал хамтран эзэмших бөгөөд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, өнгөрсөн жил буюу 2019 оны долдугаар сард ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл оролцон тууз хайчилсан. Энэ ёслолд Р.Мэргэн албаны хүмүүсийн тэргүүн эгнээнд баяр ёслолын байдалтайгаар оролцсон зураг нь ч бий. 
Концессын гэрээгээр бол энэ компани шинэ нисэх буудлын:


-Зорчигч терминал
-Газар доорх шугам хоолой
-Гадна авто машины зогсоол
-Үйлчилгээний замууд
-Зогсоолын хураамж авах цэг
-Периметрийн хашаа, хамгаалалт
-Захиргааны барилга
-Дулааны станцын зам
-Харуулын байрууд
-Буулт, хөөрөлтийн зурвас
-Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд
-Гал унтраах барилга
-Цахилгаан станц
-Карго терминал
-Дулааны станц
-Авто машины дулаан зогсоол
-Цэвэр, бохир усны байгууламж
-Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд
-Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга
-Нэвтрэх замууд /Зорчигч терминал/-ыг 15 жилийн турш эзэмшин хариуцан ажиллах ёстой.

 

Тэгэхээр хэдий хэрийн цараатай, хэчнээн их мөнгө эргэлдэх компани болох нь ойлгомжтой. Энэ гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн гэсэн албан мэдээлэл байдаг. 


Харин Р.Мэргэнийг “Концессийн гэрээнд Монголыг төлөөлж ажилласан атлаа эх орондоо ашигтай заалтуудыг хассан” гэх үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан гэхээр энд их том будилаан ч нуугдаж байх магадлалтай. АТГ их хэргийн сүүлнээс атгав уу?! Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг сануулж, харж, шаардаж байх нь зүйтэй болов уу. Р.Мэргэн гэгч энэ будилааныг зохицуулахын тулд эрх бүхий хүмүүст өөрийгөө буруугүй мэтээр тайлбарлан, тал засч яваа аж. Хуулийн байгууллага түүний толгойг илээд өнгөрөөхгүй биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 8 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 23 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24