М.Энхболд: УИХ-ын 73-р тогтоол бол 6-7 заалт бүхий шийдвэр шүү

Өнөрцэцэг
2020/03/11

 

УИХ-ын дарга асан М.Энхболд УИХ-ын 73-р тогтоолын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ 2018 оны УИХ-ын 73-р тогтоол бол Таван толгойн орд газар төдийгүй говийн бүс нутгийн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн тогтоол гарсан. Одоогоос бараг 2 жилийн өмнө шахуу гарсан тогтоол. Энэ хоёр жилийн хугацаанд хийгдэж байгаа ажлууд бол энэ тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  гэж ойлгохоос өөр арга байхгүй. Энд авто замын тухай асуудал, төмөр замын тухай асуудал, цахилгаан станцын тухай асуудал, нүүрс, химийн үйлдвэрийн тухай асуудал, уул уурхайн салбарт ашиглагдах усыг хөрсний болон гүний хосолмол системээр ашиглах талаар гэх мэт олон асуудал энд хөндөгдсөн. Харин Таван толгойн орд газрын 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тухай асуудлыг Засгийн газрыг судлаж энэ заалтаа хэрэгжүүлэхийн өмнө Улсын их хуралд танилцуул гэсэн заалттай гарсан тогтоол. Энэ тогтоолыг шууд хүчингүй болгох тухай асуудал ярьж байгаа нь учир дутагдалтай асуудал болно. Энэ тогтоолын дагуу хийгдсэн бүхий л ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч энийг нэгдсэн журмаар авч үзэх ёстой. Угаасаа стратегийн орд газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн хүрээний асуудал байдаг. Жишээлэх юм бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Таван толгойн орд газрыг ашиглах талаар боловсруулсан төслийг миний бие Улсын Их Хурлын даргатай ярилцаж, УИХ-ын дэд дарга Цогд ойлгуулж танилцуулж, Зандаахүүгийн Энхболд дарга, Р.Гончигдорж даргад танилцуулж Ингээд Улсын их хурлын дарга, Улсын Их хурлын 3 дэд дарга хамтарч нийт дөрвүүлээ гарын үсэг зурж Улсын их хурал дээр Засгийн газрын боловсруулсан төслийг нь авчирч танилцах нөхцлийг нь бий болгож байсан түүхтэй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24