Т.Энхтүвшин: Францын иргэнийг шинжилгээ авсан эмчтэй нь хамт тусгаарласан


Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин:

-Эхний ээлжид аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хаасан. Ард иргэдийг тайван, хариуцлагатай байлгах үүднээс сурталчилгааны ажил хийж байна. Улаанбадрах суманд цагдаа болон онцгой байдлын хүчний нэмэлт хамгаалалт гаргасан. Мөн Дорноговь аймагт бараг 90-н хүн тусгаарлагдсан байж байна. Анхны дуудлагыг 8-нд “халуураад байна” гэж өгсөн байгаа. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн цагдаагийн газар 8-нд очоод тусгаарласан байгаа. Тэгээд тусгаарлаад шинжилгэг явуулаад “эерэг” гэсэн дүн гарсан тул вагоноор хамт ирсэн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авсан. Мөн вагоноор хамт ирсэн хүмүүсийн ойрын хавьтагчдыг олж илрүүлж, гэрт нь тусгаарлан ажиглалт хийх, тандалт хийх ажил хийж байна.

-Тусгаарлагдсан хүмүүсийн дунд халуурсан шинж тэмдэгтэй хүн бий юу?

-Тийм хүн байхгүй.

-Францын иргэний биеийн байдал ямар байна вэ? ЭМЯ-аас хүмүүс очоод аймгийн эмнэлэг дээр тусгаарлах юм уу эсвэл ХӨСҮТ-д авчрах юм уу?

-Анх тусгаарласан газар нь аймгаас 70 км газар. Өөрийнхөө кэмп дээрээ л байгаа. Энэ хүн гуравдугаар сарын 2-ны өглөө ОХУ-аар дамжин Улаанбаатарт ирсэн юм байна лээ. Тэгээд Улаанбаатар хотын Баянгол зочид буудалд 5 хоносон. Тэгээд 6-ны орой суудалд суугаад 7-нд өглөө 6,50 гэхэд Дорноговь дээр ирээд ямар нэг хүнтэй уулзалгүйгээр шууд кэмп дээрээ ирсэн байсан. Тэгээд 7-ынхоо орой халуураад 8-нд бид нар халууныг нь үзээд шинжилгээний дээжийг нь ХӨСҮТ рүү явуулаад эмчтэй нь хамт тусгаарласан байсан. Тэр хүний байдал бие нь хэвийн байна гэж байна. Кэмп нь өөрөө орчин үеийн шаардлага хангасан эмнэлэгтэй тул аймгийн эмнэлэг рүү авирч тусгаарлах шаардлагагүй. Эмчилгээг цагдаа, онцгой байдал мэргэжилтнүүд ажиллаж байна. “Зөөгч овоо” дээр 22 хүн, “Дулаан уул” гээд кэмпээс нь 25 км байдаг газар 37 хүн, дээр нь вагонд энэ хүн дангаар явсан ч зэргэлдээх купенд сууж явсан 28 хүний 2-ыг нь Замын –үүд дээр, 26-г нь МСҮТ дээр тусгаарлаад ажиглалт хийж байна. Ойр явсан бүх хүнийг олоод тусгаарлах арга хэмжээ аваад явж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24