АН-ын дарга С.Эрдэнэ: Элбэгдорж гэдэг хүн чинь Ардчилсан намаас түдгэлзээд одоо хүртэл сэргээгээгүй,нам бус хүн


 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Хувь хүний асуудлыг араас нь мөрдөж мөшгөөд байдаг асуудал Ардчилсан намд байхгүй. Ерөнхийлөгч байсан Элбэгдорж гэдэг хүн манай намаас түдгэлзээд бараг 10 жил боллоо. Төрийн тусгай хамгаалалтад байгаа. Төрийн тусгай хамгаалалт хуулиараа аюулгүй байдлыг нь хангах ёстой. Төрийн тусгай хамгаалалт байгаа юм бол ажлаа хий гэж хэлэх гэж байна. Сайханбилэг гэдэг хүн дээр хууль хяналтын байгууллага нь буруутай эсэхийг нь шалгана. Ардчилсан нам бол улс төрийн нам. Ардын нам тэр олон ЖДҮ-чдээ шалгаач. Тэдэнтэй яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Тэр Ерөнхий сайд нь яагаад тэр шударга ёсны сэлмээ эргүүлэхгүй байгаа юм. Аль нэг гишүүний алдааг намд авчирч наах хэрэггүй. Бүх эрх мэдэлд эрх баригч намд байхад ажлаа л хий.

Манай нам дэнчин аваагүй, урьдчилгаа татвар авсан. Энэ талаарх бүх мэдээ байж байна. Манай нам жил болгон аудит хийж, ил тод тайлагнаж явж байна. Манай нам шиг ил тод улс төрийн нам нэг ч байхгүй. Эрх барьж байгаа МАН хүртэл тайлан өгч байгаагүй, тийм түүх ч байхгүй. Хэн нэгэн хүн манайд татвар төлсөн асуудал нь намын дотоод асуудал. Манай намын дотоод асуудлыг ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ? Тагнуулдаг юм уу, чагнадаг юм уу? Би Оюун –Эрдэнийг шүүхэд өгнө, шалгуулна. Ямар эх үүсвэрээс ийм мэдээлэл аваад олон нийтэд цацаад суудаг юм. Манай намыг харлуулах гэж нууцтай холбоотой мэдээлэл их задалсан. Хууль хяналтынхан тэр Оюун-Эрдэнэдээ нууц задалсан эрүүгийн хэрэг үүсгэх ёстой шүү дээ. Бид шударга ёсыг хаана ч хэлнэ.

Намайг ямар ч асуудлаар шалгасан зүйл байхгүй. Охин маань хувьцаа худалдаж аваад буцааж зарсан. Зах зээлд байдаг л зүйл. Охиныг маань их зээл авсан гэж хоёр жил гүтгэлээ шүү дээ. Ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй зүйл тасралтгүй явж байна. НД холбоотой нэг ч төгрөгийг хохирлыг үзүүлээгүй байна. Намайг тэтгэврийн даатгалын санг хоосолсон гэж гүтгэлгээ шүү дээ. Гэтэл энэ сан бол нэг ч төгрөгийг үлдэгдэлгүй явж ирсэн юм шүү. Манай төр тэтгэврийн даатгалын санд 14 их наяд төгрөгийг өртэй. Одоо болтол байршуулаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24