ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан нам зугтаад гараад явсан Цахиагийн Элбэгдоржийг олж ир. Өөрийн чинь намаас сонгогдоод явж байсан Сайханбилэг гэдэг хүнээ олж ир


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй нь ээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг огт өөрөөр ярьдаг. Гараад Ардчилсан намын даргын ахлах зөвлөх болонгуутаа өөрөө төрийн нууцтай холбоотой асуудлуудыг гаргаж тавиад, өөрөө мэдэхгүй юм шиг улс төр хийдэг. Их хурлын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийг мэдэхгүй гээд байдаг. Энэ бол худлаа. Сайханбилэг хийсэн гээд яваад байдаг. Ингэж болохгүй ээ. Коронавирусээс болоод улс төр хийх цаг бидэнд алга. Үүнийг сөрөг хүчин ойлгож харах ёстой. Стратегийн орд газруудыг хууль бусаар олгохтой холбоотой оролдлогууд дээр эцэслэн цэг тавья гэж Ардчилсан нам бодож байгаа бол зугтаад гараад явсан Цахиагийн Элбэгдоржийг олж ир. Өөрийн чинь намаас сонгогдоод явж байсан Сайханбилэг гэдэг хүнээ олж ир. Ийм хүмүүс нь гадагшаа хил даваад зугтчихдаг зүйл байж болох уу? Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэг байдлаар хууль бус зүйл хийхгүй. Үүн дээр олон нийт, ард түмэн бидэнд итгэж болно. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулалгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэх эрсдэл хийхгүй. Бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршүүдэд зарах нууц тохироог хийхгүй ээ. Бид хэзээ ч Эрдэнэтийг 49 хувийг УИХ-аар оруулахгүйгээр төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. Бид хэзээ ч ил тодын тухай хууль хийгээд Монгол улсыг саарал жагсаалтад оруулах байдлыг гаргахгүй. Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа. Төрийн сахилга бат сайжирч байна. Ардчилсан намын арчаагүй дөрвөн жилийн алдаа, завхралыг залруулах гэж үйлээ үзэн ажиллаж байна.

Хэрэв мэтгэлцэх гэж байгаа бол мөрийн хөтөлбөрөөр. Хэрэв мэтгэлцэх гэж айгаа бол шийдлээр. Хэрэв мэтгэлцэх гэж байгаа бол өнөөдрийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг дээр улс төр хийгээч ээ. Тэгэхээр сөрөг хүчний нөхөд дээгүүрээ суудлаа олмоор байна.

Тэгээд энэ зөвлөмж ил болохоор энэ хүн яагаад мэдэн будилж яриад байгаа гээд бүх зүйл ойлгомжтой болно оо.

-Өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны  3321 дугаартай зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1 заалт, ЗГ-ын 2017 оны 247 тогтоолоор баталсан МУ-ын төрийн болон албан нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох саналыг оруулах гэж байна. Одоохондоо нууц болохоор нарийн зүйлийг нь дараа нь ярья. Гэхдээ “Таван толгойн нүүрсний орд газрын талаар авах зарим арга хэмжээ” гээд ЗГ-ын 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийн тогтоол гарсан. Энэ тогтоол дээр ҮАБЗ-ийн 2018 оны  3321 дугаартай зөвлөмжийг үндэслэн гэсэн байгаа. Энд Тавантолгойн төмөр замтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийг 2018 буюу хоёр жилийн өмнө гаргасан. Тэгээд ҮАБЗ-тэй ажлын шугамаар хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байдаг. Харин ЗГХЭГ нь харин ҮАБЗ-ийн зөвлөмжийн хуралд тэр бүр суугаад байдаггүй. Ингээд тамгын газрын дарга байснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Хоёр жилийн хугацаанд үнэхээр буруу гэж бодсон юм бол Ерөнхийлөгчийн институци манлайлах үүрэг гүйцэтгэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24