Ш.Гантулга: Ц.Бат-Энх даргад “бизнес ангиллаар зорчих боломжгүй”-г хэлсэн ч үгэнд ороогүй


2020 оны хоёрдугаар сарын 27-ны "Токио-Улаанбаатар"  чиглэлийн нислэгээр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ирэхдээ Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, зөрчсөн.

Тодруулбал, Ц.Бат-Энх нь эрсдэлтэй бүс буюу БНСУ-аас ирсэн учир онгоцны хойд талын суудалд 33 хүнтэй хамт тусгаарлагдаж, ирэх учиртай байлаа. Гэвч тэрбээр  УОК-ын шийдвэрийг зөрчиж, МИАТ ХК-ийн ажилтны шаардлагыг биелүүлэхгүйгээр “бизнес ангилал”-ын суудалд зорчиж ирснээр бусад зорчигч нарт эрсдэл үүсгэсэн,

Түүний  энэ үйлдлийг УОК-ын шийдвэрийг зөрчсөн хэмээн үзэж, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг МАН-ын генсек Д.Амарбаясгаланд өгсөн юм. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын даргынхаа өгсөн үүргийг биелүүлж, Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт чөлөөлсөн.

Хариуцлага үүгээр дууссангүй. Ц.Бат-Энхийг онгоцнхы тусгаарлах суудалд биш  “бизнесийн ангилал”-ын суудалд суулгаж ирсэн гэх үндэслэлээр МИАТ-ын Коммер эрхэлсэн Дэд захирал Ш.Гантулгыг хоёрдугаар сарын 28-ны өдрийн тус компанийн захирлуудын зөвлөлөөс ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Бид Ш.Гантулгатай холбогдож, тодруулсан юм.

- Таныг ямар үндэслэлээр, хэзээ ажлаас тань чөлөөлсөн бэ?

- МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхэд “байгууллагын дотоод журам зөрчиж,  бизнес ангиллын суудал гаргаж өгсөн” гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөх шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сарын 28-нд захирлуудын зөвлөл шийджээ. Тухайн өдөр би өөрөө ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдээгүй ТӨХ-руу ажлаар явж байтал сошиалаас ийм мэдээлэл авсан. Захирлаасаа утсаар тодруултал тодорхой зүйл хэлээгүй. Ингээд захиралтайгаа ярьснаас 30 минутын дараа МИАТ ХК-ийн захирлуудын зөвлөлөөс намайг “чөлөөлөх” шийдвэр гарсан байна билээ. Шийдвэрт би хүндэтгэлтэй хандаж хүлээж авсан.

- Та яагаад УОК-ын шийдвэрийг зөрчиж, МАН-ын даргад тал засаж, бусад зорчигчдыг эрсдэлд оруулах болов?

- Би суудал хуваарилдаг, блоклодог эрхгүй. Тийм эрхтэй 6-7 хүн бий. Ц.Бат-Энх дарга над руу 2020 оны хоёрдугаар сарын 27 ны өдөр утсаар ярьсан. Ингэхдээ “БНСУ-аас анх захиалсан билет маань бизнес ангиллынх, би энэ ангиллын билетээрээ зорчмоор байна” гэсэн. Би “УОК-оос шийдвэр гаргасан, та энгийн суудалд тусгаарлагдаж ирээд билетийнхээ зөрүү мөнгийг манай байгууллагаас авч болно” гэж мэдэгдсэн. Гэтэл Ц.Бат-Энх дарга манай төлөөлөгчөөр ажилладаг Бат-Эрдэнэ хэмээх ажилтны үгэнд оролгүй бизнесийн ангиллын суудал руу өөрөө дур мэдээд суусан юм шиг байгаа юм. Бид зорчигчдын тав тухыг алдагдуулаад Ц.Бат-Энх даргатай зууралдаад байж чадалгүй, тэр чигээр нь зорчуулсан.

- Ц.Бат-Энх даргын энэ үйлдэлд та буруугүй юм байна, тийм үү?

- Тийм. Тийм учраас би ажлаас халагдсан тушаалтайгаа хамт өргөдлөө бичээд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болоод МИАТ-ын ТУЗ-ийн даргад болсон үйл явдлыг бодитоор нь тодруулж өгөхийг хүслээ. МИАТ-ын ТУЗ миний асуудлаар “ирэх баасан гаригт хуралдана” гэж надад хариу өгсөн. Харин энэ асуудлыг шалгаж, тогтоохоор Зам тээврийн хөгжлийн яамны Дотоод аудитын газар ажиллахаар болж байх шиг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24