Ц.Бат-Энхэд бизнес ангилалын суудал гаргаж өгсөн МИАТ-ын дэд захирал ажлаасаа халагдлаа

Өнөрцэцэг
2020/02/28

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 28-нд МИАТ-ын зөвлөл хуралдаж, Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг чөлөөлжээ. Учир нь МАН-ын дарга Ц.Бат-Энхэд байгууллагын болон холбогдох дүрэм зөрчин, бизнес ангилалын суудал гаргаж өгсөн гэж түүнийг буруутгасан аж. 

Ц.Бат-Энх БНСУ-д хөл хорионд орохгүйн тулд Японоор дамжин ирэх үедээ Нарита нисэх онгоцны буудалд хоёр өдөр өнжихдөө МИАТ компаниас зочид буудлын төлбөр болох нэг өдрийн 500 ам. доллараар тооцон хоёр өдрийн мөнгө нэхэж, хэл ам гаргаж эхэлжээ. Түүнтэй хамт БНСУ-аас Нарита нисэх буудалд МУ-ын 36 иргэн очсон бөгөөд тэднээс ялгарах гэсэн оролдлого мэт харагдаж байна.

Ингээд Японоос Улаанбаатар луу нисэх үед тухайн 37 зорчигчийг онгоцны арын суудалд тусгаарлахаар шийдвэр гарахад мөн л Ц.Бат-Энх эсэргүүцэн, “Бизнес ангилалд сууна, арын суудалд зорчихгүй” хэмээн маргаан гаргасаар онгоц хөөрчээ. Нислэгийн үеэр Ц.Бат-Энх бизнес ангилал руу дур мэдэн шилжин сууж, ирсэн байна. Өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн тэрбээр ийнхүү онгоцны зорчигчдыг эрсдэлд оруулсаар Улаанбаатарт ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 1 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 7 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24