Д.Амарбаясгалан Ц.Бат-Энхийг хамгаалах уу эсвэл намын даргынхаа өгсөн үүргийг хэрэгжүүлэх үү?


Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяар, иргэн бүр хичээл зүтгэл гарган тэмцэж байгаа энэ үед албан тушаалдаа оодрон “томрох” ёсзүйгүй байдал олны шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх халдварын голомт болоод буй БНСУ-аас Японоор дамжин Улаанбаатарт ирчхээд тусгаарлагдахгүй хэмээн муйхарласан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийг өнгөрсөн шөнө 04.00 цагийн үе баривчлан Цэргийн төв госпиталд хүргэн иржээ. Болж өнгөрсөн үйл явдлыг тодорхойлбол,

Ц.Бат-Энх БНСУ-д хөл хорионд орохгүйн тулд Японоор дамжин ирэх үедээ Нарита нисэх онгоцны буудалд хоёр өдөр өнжихдөө МИАТ компаниас зочид буудлын төлбөр болох нэг өдрийн 500 доллараар тооцон хоёр өдрийн мөнгө нэхэж, хэл ам гаргаж эхэлжээ. Түүнтэй хамт БНСУ-аас Нхарита нисэх буудалд МУ-ын 36 иргэн очсон бөгөөд тэднээс ялгарах гэсэн оролдлого мэт харагдаж байна.

Ингээд Японоос Улаанбаатар луу нисэх үед тухайн 37 зорчигчийг онгоцны арын суудалд тусгаарлахаар шийдвэр гарахад мөн л Ц.Бат-Энх эсэргүүцэн, “Бизнес ангилалд сууна, арын суудалд зорчихгүй” хэмээн маргаан гаргасаар онгоц хөөрчээ. Нислэгийн үеэр Ц.Бат-Энх бизнес ангилал руу дур мэдэн шилжин сууж, ирсэн байна. Өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн тэрбээр ийнхүү онгоцны зорчигчдыг эрсдэлд оруулсаар Улаанбаатарт ирсэн байна.

Японоос ирсэн зорчигчдыг Цэргийн төв госпиталд тусгаарлах чиглэлтэй байсан ч Ц.Бат-Энх мөн л хүлээн зөвшөөрөлгүй асуудал үүсгэжээ. Үүнийг нь ОБЕГ-ын Дэд дарга, Г.Ариунбуян шийдвэрлэж, Жаргалантын сувилалд тусгай өрөө гарган, ганцааранг  нь нэг өрөөнд байрлуулсан байна. Энэ нь Улсын Онцгой комиссын чиглэлийг зөрчсөн, давуу эрх олгосон үйлдэл тул Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн чихэнд хүрч, “албан тушаалаас нь  чөлөөлөх” үүргийг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд өгчээ.

Ингээд УОК-ын шийдвэрийг зөрчсөн, тусгаарлагдах Цэргийн төв эмнэлгээс өөр газарт очсон учир түүнийг өнгөрсөн шөнө 04.00 цагт Жаргалант дахь сувиллаас баривчлан, Цэргийн төв эмнэлэгт авчирсан байна.

Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд байж, хүн бүр эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж буй энэ үед албан тушаалтан ийнхүү авирлаж байгаа нь шүүмжлэл, хариуцлага хүлээхээс зайлшгүй хэрэг. Харин энэ үйлдлийг нь хэрхэн шийдвэрлэх нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд очоод байна. Тэрбээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийгээ хамгаалан, намын дарга, Ерөнхий сайдынхаа өгсөн үүргийг зөрчих үү, эсвэл хэрэгжүүлэх үү гэдгийг монгол түмэн харж байна..


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 1 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 5 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 5 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 5 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 7 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 8 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02