Жижүүр Д: Талийгаачийг шөнийн 12.20 цагт Засаг даргын өрөөнөөс үүрээд гарсан


В.Рэнцэндоржийн мэдээллийн талаар ЗДТГ-ын жижүүр Д. нэмэлт тодруулга өгч байна. Тэрээр өглөө тайлбар өгөхдөө цагдаагийн газар мэдүүлэг өгсөн, өөр хэлэх зүйл үгүй гэж байсан ч өөрөө бидэнтэй холбогдож нэмэлт мэдээлэл өгөхөөр болсон юм. Рэнцэндорж дарга талийгаачийг өрөөнөөс зүгээр гараад явсан гэдэг мэдээллийн талаар ярихдаа:

-Найз нөхөд хүмүүс намайг “В.Рэнцэндорж даргаас их хэмжээний мөнгө авсан”, “Хэр их мөнгө аваад сөхөрсөн бэ?” гэж чат юугаар их бичиж байна. Тийм учраас би цагдаа дээр ямар мэдүүлэг өгсөн түүнээ энд ярихаар шийдлээ. Би энэ талаар хэвлэлд яриагүй. Нэр төрөө цэвэрлэж авмаар байна. Шөнийн 12 цаг 20 минут болж байхад нэг залуу үүрээд нарийн бичиг Энхболд гэдэг залуу дагаад гараад явсан. Тэрийг би жижүүрийн өрөөний цонхон дээр зогсож байгаад харсан. Би нэрээ цэвэрлэж авмаар байна. Надад мөнгө авсан юм байхгүй ээ. Би тэр үүрч явсан хүнийг танихгүй. Тэгээд н.Энхболдыг буцаж орж ирэхээр нь “Энэ юу болоод байна” гэж асуухад “Архи уугаад согтсон. Ажлын газраас нь хүн дуудаж хүргүүлж байгаа юм” гэсэн хариу авсан.

Хүүхдийн байгууллагын шуурхай албаны хурал болоод тэгээд нэлээн хэдүүлээ ирж харагдсан. Тэгэхэд бол зүгээр өөрөө орж ирсэн. Тэгээд өөдөө гараад явсан. Тэрнээс хойш гарч ирж харагдаагүй. Тэгээд 12 цаг 20 минутад нэг эрэгтэй хүн үүрсэн, Энхболд дарга дагаж гарч явсан. Энэ талаар рапорт дээрээ өглөө бичиж байсан. Бид нар дарга нарын өрөө рүү гардаггүй юм.

Тэр камерыг хэн хардаг юм мэдэхгүй. Ямар ч байсан Бямба гээд залуу сервер хариуцдаг тэр л мэддэг шиг байна лээ. Тамгын даргын өрөөнд бас байдаг байх.

Отгонбаяр намайг дарамтлаагүй юу болсон тухай асуухад би болсон зүйлийг хэлсэн. В.Рэнцэндорж дарга 1цаг 30-ын үед гарсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 10 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 15 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24