Баримт: Төрийн өмчийн машинаар сурвалжлагч зөөгөөд сэжигтэн этгээд болох Засаг даргыг өмгөөлж байна

Өнөрцэцэг
2020/02/20

Хүсэж санасан хэмжээндээ ажлаа эрхэлж, амжилт гаргахын төлөө чармайж явсан жирийн нэгэн төрийн албан хаагч эмэгтэй хоёр нялх үрээ уйлуулж, ээж аав, эр нөхрөө орхиод бурхaдын оронд одлоо. Үүнээс илүү харуусал гуниг гэж байх уу.

Говь-Алтай аймагт болсон энэ хэрэг явдал манай улсын хаана ч бодитоор нүүрлэж болохоор болсон нөхцөл байдлын илрэл. Төрийн ажил улстөрөөс хэт хамааралтай болсны үр дагавар гэдгийг хөндөн бичихгүйгээр өнгөрч боломгүй.

Говь-Алтай аймагт нэр бүхий улстөрчид эрх мэдэл, нөлөөгөө бататгаж авахын тулд төрийн болон төсвийн байгууллагын дарга нарыг өөрийн хүнээр томилуулдаг болсон, тэр ч бүү хэл газар хэлтсийн дарга, жирийн ажилтны ажлын байрыг хүртэл голохгүй өөрийн гар хөлөө шургалуулахыг зорьдог болсон талаар мэдээлэл сонсогддог байлаа. Гэвч хор уршиг нь ингэж хүний амиар төлөгдөн, илрэх юм чинээ санасангүй.

Хэрэг явдлыг цагдаа, хуулийн байгууллага шалгаад хүний амь үрэгдсэн энэ хэрэгт хэн нэгэн буруутай юу гэдгийг тогтоох нь мэдээжийн хэрэг. Гэвч энэ хэрэг улстөрчдөөс, төлөвшөөгүй дарга нарын буруугаас болсон гэдгийг батлаад нотлоод гаргаад ирж чадахгүй л болов уу.

Манай сэтгүүлч Говь-Алтай аймагт ажиллаж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авч, шууд дамжуулан хүргэж байгаа. Энэ үеэрээ аймгийн цагдаагийн дэд даргаас тайлбар авахад Засаг дарга болон аймгийн бусад удирдлагыг ажлын өрөөндөө архидсан, талийгаачийг насбарахаас өмнө хамт архи уусан хэрэг явдалд холбогдуулан байцаалт авснаа хэлсэн.

Харамсалтай нь цагдаагийн байгууллага яаж ч шалгаад бүсгүйн үхлийн гол буруутныг тогтоож чадахгүй гэдэг нь илэрхий болоод эхэллээ. Учир юу гэвэл, энэ хэрэг явдалд Монгол ардын намын нэр бүхий удирдлага хэдийнэ анхаарал хандуулж, нийгэмд мэдээллийн төөрөгдөл үүсгэх мэргэшсэн аргаа хэрэглэхээр шийдсэн нь илт боллоо. 

Товч.мн сайтын сэтгүүлч, зураглаачид мөн Говь-Алтай аймагт ажиллаж байгаа. Гагцхүү тэднийг хэн нэгэн тийш нь хүргэв үү, өөрсдөө сэтгэлийн дуудлагаараа явсан уу гэдэг эргэлзээтэй болж байна. Тэд Улаанбаатараас Мэдээлэл шуудан харилцаа  холбооны газрын нэр дээр байдаг 62-05 УБЭ улсын дугаартай саарал өнгийн ланд 200 маркийн авто машинаар Говь-Алтай аймагт хүргүүлсэн нь ийм хардлага төрүүлсэн.Ингэж очсон даруйдаа машинаа сольж, тэндээсээ приус маркийн авто машин унажээ. Манай салбарынхан аймаг бүрт унаагаа юүлээд байдаг бололцоотой бил үү...

Говь-Алтай аймагт ийнхүү зэрэг ажиллаж байгаа Зариг.мн, Товч.мн гэдэг хоёр сайтын сэтгүүлчдийн асуулт, тэдэнд хандаж буй аймгийн удирдлагуудын хандлагыг шууд лайваар ард түмэн үзсэн учир өөр өөрсдийн дүгнэлтээ мөн хийнэ биз ээ.  Зариг.мн сайтын сэтгүүлч үнэн мөнийг тодруулахын тулд асууж байгаа бол Товч.мн сайтын сэтгүүлч Засаг даргад өөрийгөө өмгөөлөх боломж олгон асууж байна. Үүнийг нүдгүй юм шиг хараад өнгөр, чихгүй юм шиг сонсоод өнгөр гэж үү...

Зариг.мн шударга үнэний төлөө хэзээ ямагт ажиллана.

Талийгаач сошиал хуудсандаа ажлаа чинь сэтгэлээсээ хийдэг талаараа, ажлаа хийхдээ хамт олонтойгоо гар нийлэн ажилладаг талаараа бичиж үлдээж байжээ. Үүнтэй зэрэгцээд төрийн албаны намчирхал, албан тушаалыг нь авах гэсэн оролдлогуудын талаар мөн бичиж үлдээж байсан байна. Энэ бол түүний үхэл юунаас үүдэлтэй байж болохын хөдөлшгүй нотолгоо.

Түүнчлэн, Талийгаач бүсгүйн удирдсан байгууллага болох Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2019 оны ажлаа 100  онооноос 97 оноо авч өндөр үр дүнтэй үнэлүүлсэн байдаг. Гэвч Засаг дарга В.Рэнцэндорж ажлаа сайн хийхгүй байна хэмээн дээд байгууллагад нь хариуцлага тооцуулахаар бичиг илгээж байсан нь бүсгүйгээс ажлыг нь авч, өөрийн хамсаатнаа шургалуулах гэсэн хүслийг нь төвөггүй хэлээд өгнө.

            Төрийн албаны тухай хуулиа шинэчилж, төрийн албыг улстөрөөс хамааралгүй болголоо гээд байсан нь хаана байна аа, эрхэм гишүүд ээ. Яагаад тэр хууль хэрэгжихгүй байна. Хурган дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, эрх мэдэлдээ эрдэн, дуртайгаа хийж, дураараа жиргэсээр байх уу.

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж гэгч ид хорионы цагаар буюу одоогоос арваад хоногийн өмнө Улаанбаатарт ирж, улмаар БНСУ руу долоо хоног аялаад ирсэн байдаг. Солонгосоос буцаж ирээд орон нутагтаа очсон өдрөө шахам ажлын байрандаа хүмүүсийг архидуулан, өөрөө гол дүрийн ноён болж эрх мэдэлдээ бялуурч суугаад гэмгүй нэгэн бүсгүйн амиар тоглосон. Энэ бол нэмэр хачиргүй үнэн билээ.

Эрхэм улстөрчдөө нам дагасан цүнх баригчдаасаа сал, зүгээр л өргөсөн тангарагтаа өгүүлдэг шиг шударга, цэвэр ариунаар ажлаа хий.

Хүний аминд хүрэхдээ тулсан намчирхлаа зогсооно уу. Говь-Алтай аймгийг олон нийтийн авгайлан дууддагаар Ааяа, Мааяа гэх хоёр эрхэм гар хөл бологчдоороо дамжуулан удирддаг болсоор удаж буй. /Алдар нэрийг нь биччихвэл бас л цагдаа, шүүхэд дуудагдах учир ийнхүү тодотгов/

Говь-Алтай аймагт ажиллаж байгаа манай сурвалжлах багийн мэдээллийг нэмэр хачиргүйгээр үргэлжлүүлэн хүлээж авч үзээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 10 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 14 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24