Эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө мэдүүлж дуусах ёстой


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сард багтан бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ сануулж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш хуулийн этгээдийг 2021 оны нэгдүгээр сард багтаан бүртгүүлэх талаарх мэдээллийг NEWS.MN сайтад мэдээлэл өгснийг хүргэж байна:

-Татварын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхэлсэн. Энэ талаар?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 196 мянга 85 хуулийн этгээд Улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Үүний 153 мянга 500 орчим нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 22.200 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар Хуулийн этгээдийн тухай улсын бүртгэлийн хуулийн хүрээнд дагаж хэрэгжүүлэх өөрчлөлт орсон байгаа.

Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд татварын тодорхойлолт авна гэдгийг зааж өгсөн. Өмнө нь зөвхөн ашигт малтмалын холбогдох хуулийн лицензтэй этгээдүүд эрх шилжүүлэх буюу хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татварын байгууллагаас тодорхойлолт авч бүртгүүлдэг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд татварын тодорхойлолт авдаг болсон. Энэ нь зөвхөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхгүй. Хаяг, үйл ажиллагаа, гүйцэтгэх захирал өөрчлөгдөх гэх мэт зүйлүүдэд улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар мэдээлэлд орсон өөрчлөлт гэж үзнэ.

Энэ тохиолдол болгонд татварын тодорхойлолтыг авч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх болсон. Мөн Татварын ерөнхий хуулийн журмын тухай хуулиар 196 мянган хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд бүртгүүлэх шинэ зохицуулалт орж ирсэн. Одоо бид шинэ зохицуулалтаар өмнөх хуулийн этгээдүүд нөхөн бүртгэлээр эцсийн өмчлөгчөө мэдүүлж эхлэх ёстой. Харин шинээр компани байгуулж байгаа хуулийн этгээд тухайн үүсгэн байгуулж буй компанийн эцсийн өмчлөгч хэн бэ гэдгийг мэдүүлэх хэрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор УБЕГ-ын даргын тушаалаар маягт батлуулаад уг маягтын дагуу мэдүүлээд үүнийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулдаг болсон юм.

Өмнө нь бид хуулийн этгээдийн улсын бүртгэлд хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийг бүртгэдэг байсан бол одоо хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэх мэт дэлгэрэнгүй байдлаар хуулийн этгээдийн бүртгэлийг бүртгэдэг болсон.

Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүх хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдүүлж дууссан байх ёстой. Одоогийн байдлаар 2000 гаруй хуулийн этгээд бүртгүүлээд байна. Тэгэхээр бид мэдээллээ хүргэж, хуулийн этгээдүүдэд анхааруулахгүй бол холбоглох хуулийн заалтаа иргэн болон хуулийн этгээд мэдээгүйгээс болоод хуулийн хугацаа өнгөрвөл зөрчлийн хуулиар торгуулна.

-Хуулийн эцсийн өмчлөгчөө хэрхэн мэдүүлэх вэ?

-Мөнгө угаах, болон террозмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар эцсийн өмчлөгч гэж хэн бэ гэдгийг зааж өгсөн. Энд зөвхөн иргэнийг зааж өгсөн онцлогтой. Тухайлбал, тухайн компанид 25 хувиас дээш хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгчөөр мэдүүлж болно. Тэгэхээр 25 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч тухайн ашиг орлогыг компанийн тухай хуулиар эцсийн ашиг орлогыг өөрөө хүртэж байгаа гэж үзэж байгаа бол мэдүүлж болно. Эсвэл толгой компаниудтай тохиолдолд холбогдох маягтыг баталсан. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн 3.1.6-т зааснаар хувьцаа эзэмшдэггүй, төлөөлөн ямар нэгэн эрхийг хэрэгжүүлдэггүй хэдий  ч ашиг орлогын цаана хүртэж байгаа этгээд байж болно.

Хувьцаа эзэмшигч холбогдох маягт, эцсийн өмчлөгчөө үнэн зөв мэдүүлэх ёстой. Эцсийн өмчлөгчөө мэдүүлээгүй тохиолдолд эрх бүхий этгээд үнэн зөв бөглөөд холбогдох хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулаад гарын үсгээ зурж мэдүүлсний дагуу эцсийн өмчлөгчийн мэдээллийг оруулж бүртгэж байгаа.

-Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөө худал мэдүүлбэл ямар хариуцлага хүлээлгэх бол?

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эцсийн өмчлөгчийн мэдээлэл орсон тохиолдолд 15 хоногт мэдүүлэх ёстой гэж заасан. Мөн Улсын бүртгэлийн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгээ гаргаж буй иргэд үнэн зөв мэдүүлэх эрхтэйг сануулсан. Хэрвээ хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан. Монгол Улсад 153 мянган хязгаарлагдмал хариуцлагатай компани  байдгаас 9077 нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бий.

–Бүртгүүлэхэд анхаарах зүйл бий юу?

-Хамгийн гол нь 12 маягтын дагуу тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд үнэн зөв мэдээллийг тодруулж, бүрэн гүйцэт бөглөх шаардлагатай. Буруу бөглөснөөс болоод буцах асуудал үүсч байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 9 минутын өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 1 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 1 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 3 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 4 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 7 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23