1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна


 

Эрдэнэс таван толгойн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072  хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгогдох юм. Уг шийдвэрийг энэ оны 5-р сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх юм байна.

Эрдэнэс таван толгой компанийн төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасантай холбогдуулан  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрдэнэс таван толгой ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. 

 

Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг өгөх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъябазар, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъябазар:

-Компанийн тухай хууль, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дүрмийн дагуу 1072 хувьцааны ногдол ашгийн асуудлыг удирдах зөвлөлөөр оруулж шийдлээ. Анх удаа ногдол ашиг өгөх гэж байна. Өмнө нь зарим иргэдээс хувьцааг нь бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ бол бэлэн мөнгө өгч байгаа бус харин ногдол ашиг өгч байгаа юм. Ногдол ашигт нэгж хувьцаанд 25 төгрөг өгөхөөр байсан. Төмөр зам ашиглалтад орсноор борлуулалт нэмэгдсэн тул 1 тэрбум 30 саяын орлого олсон. Ингээд нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилахаар шийдсэн. Заримдаа төмөр зам, дагалдах төслүүд хэрэгжсэнээр нэгж хувьцаанд ногдох ашиг нэмэгдэх нь гарцаагүй.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг:

-“Эрдэнэс-Таван толгой” ХК 1 тэрбум 30 сая долларын ашигтай ажилласан. Иргэддээ анх удаа ногдол ашиг олгох гэж байна. 2016 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. МУ-ын төрийн компани маш сайн ажилладгийн жишээ. 2 сая 511мянган  хувьцаа эзэмшигч ба төрд ногдол ашгийг нь олгоно. 1072 хувьцаатай 1 сая 82 иргэн, 97 мянган төгрөг хүртэнэ. 741 хувьцаатай хүн 66 мянгын ногдол ашиг авна. 580 мянган иргэн хувьцааны бүртгэлийг хийлгээгүй. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэх хүртэл бүртгэнэ. Өнөөдөр ногдол ашиг шууд дансанд орохгүй. Нэгдүгээрт, бүртгүүлнэ. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн хурал болж батална. Баталснаар тавдугаар сараас өгч эхэлнэ. Ногдол ашиг олгох талаар нэг цонхны мэдээллийг өгч ажиллаж эхэлнэ. Гар утасны апп ба вэб сайтуудаар дамжуулна. Манай албан ёсны пэйж хаягаар хэдэн хувьцаатай, ямар ногдол ашиг олох талаар мэдээлэл авна. “1072” мэдээллийн төвөөс даваа гараг болгонд мэдээлэл өгнө. Бүртгэгдсэн иргэдийн талаар мэдээлэл өгнө. Онлайнаар бүртгэх боломж бүрдүүлж өгсөн. Төвлөрсөн хадгаламжийн төв дээрх хувьцааны мэдээллийн дагуу нэг арилжааны банкны мэдээллийг өгнө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 1 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 6 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24