Коронавирусийн сэдвийг хэтэрхий “сэвээд” байна уу?


Хятадад дэгдсэн коронавирусийн өвчлөл дэлхийн №1 мэдээлэл болж хувирлаа. Дийлэнх нь зөөлөн хэлэхэд айдас түгшүүр төрүүлэхээр мэдээлэл. Магадгүй бодит нөлөөтэй эмчлэх үр дүнгүй эм тан байхгүй болохоор энэ мэт анхааруулах нь зүйтэй байж болох. Гэхдээ л энэ асуудалд шүүмжлэлтэйгээр хандах, манайхны ярьдгаар “сэвэхгүй байхыг” уриалсан мэдээ, нийтлэл цөөн ч гэлээ гарч байгааг сонирхуулах нь зүйтэй. Тэр тусам ард иргэд, эрх мэдэлтнүүд коронавирусын асуудалд бодитоор хандах шаардлагатайг сүүлийн үед болсон үйл явдлууд харуулж байна.

Жишээлбэл, Германы “Шпигель” сэтгүүл “Германд томуу хэдэн мянган хүний аминд хүрч байгаа бол коронавирус хараахан нэг ч хүний аминд хүрсэнгүй” гэсэн гарчиг бүхий нийтлэл бичжээ.

Тус нийтлэлд бичсэнээр энэ жил Германд “ердийн” томууны улмаас үүдсэн нас баралт өмнөх 2018-2019 оныхоос хавьгүй цөөн байгааг онцолжээ. Роберт Кохын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр 2018-2019 оны өвлийн улиралд томууны улмаас ХБНГУ –д томууны улмаас 23 мянган хүн нас барсан байх юм. 2017-2018 оны өвөл бол бүр 27 мянган хүн томууны улмаас нас барж байсан. Харин энэ жилийн өвөл томууны улмаас нас барсан хүний тоо “ердөө” 18 мянга байж. Үүнээс үүдээд “Шпигель” нь “Ийм байтал бид ердийн томуугаа үл тоогоод зөвхөн шинэ коронавирусд анхаараад эхэлбэл хачирхалтай байх байлаа” гэж дүгнэж байна.

Гэхдээ ингэлээ гээд огт тоохгүй орхих хэрэгтэй гэсэн үг биш гэдгийг “Шпигель” анхааруулж байна. “2019-nCoV коронавирусийн талаар бид яг одоо зөвхөн таамаг дэвшүүлэхээс цаашгүй байгаа. Вирус нь энд, Европт өргөн хүрээтэйгээр хүнээс хүнд халдварлаад эхлэх үү үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэсэн хэдий ч хүн амд ноцтой аюул заналхийлж байна гэж ярих үндэслэлийг энэ бүх мэдээ гаргаж ирэхгүй байгаа юм. Хятадад ойролцоогоор 4500 өвдсөн хүний 100 нь нас барсан, өөрөөр хэлбэл нас баралтын эзлэх хувь одоохондоо 2 байна. ...Нас барсан дийлэнх хүн коронавирусын халдвар авах үедээ өөр ямар нэг өвчний улмаас сульдсан байсан” гэдгийг “Шпигель” сануулж байна.

Испанийн “Эль Паис” сонин коронавирусийн аюултай холбоотой айдаст тэнцвэртэй хандахыг уншигчдадаа уриалж байна. Өвчнөөс үүдэлтэй хямралыг удирдахдаа янз бүрийн хэт түгшүүртэй үнэлгээ, үндэслэлгүй айдсын байдлаас зайлсхийх хэрэгтэй гэж анхааруулж байна. 2003 онд SARS нэртэйгээр Хятадаас эхлэн дэгдэж байсан өмнөх түгшүүрийн талаар дахин сануулж. Тэр үед мөн л хэдэн сая хүнд халдварлаж, зарим хүн төрөлхтөн үгүй болж магадгүй гэж байсан ч тийм зүйл огт болоогүй. Тухайн үед 8000 хүн халдвар авч 774 хүн нас бараад халдвар дарагдаж байсан. Иймд тэр үед гаргасан алдааг одоо давтахгүй байх дээр онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг Испанийн сонин сануулжээ. Хятад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй удаасан тул ДЭМБ нь дэлхийн нийтээр онц байдал зарласан. Үүний дагаад бөөн айдсын давлагаа үсэж, эдийн засаг, худалдаа арилжаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн.

Үүний дээр зарим сонин хэвлэлүүд коронавирусыг тойрсон айдас, Холливудын кинон дээр гардаг шиг олныг хамарсан үхэл, сүйрлийн дүр зураглалыг АНУ ба Хятад хоорондын зөрчилтэй холбоотой байж магадгүй гэцгээсэн байх юм. Тухайлбал, энэ жил БНХАУ-д 160 сая гадаадын жуулчин айлчилна гэсэн таамгийг салбарынхан гаргаад байсан нь коронавирусын талаарх элдэв үндэслэлгүй айдас, цуурхал тархах гол шалтгаан боллоо гэж байна. Энэ олон сая гадаадын жуулчдыг дагаад БНХАУ-ын эдийн засагт асар их мөнгө орж ирэх байсныг зарим улс зүгээр суугаад харахыг хүсээгүй гэцгээж.

Жишээлбэл, Данийн  “Jyllands-Posten” сонинд БНХАУ-ыг Төрийн далбаан дээрх таван хошуунуудыг коронавирусын дүрслэлээр орлуулсан шог зураг гаргасныг Хятадын Засгийн газар нь улс орныг нь, ард түмнийг нь санаатайгаар гутаан доромжилсон явдал гэж үзээд уучлал гуйхыг шаардаад байна.

Ямартай ч бид ч коронавирусийн тархалтын талаарх элдэв мэдээлэл уншихдаа эрүүл саруул шүүмжлэлтэйгээр хандаж, элдэв цуу ярианд автахаас сэргийлж байхад ер илүүдэхгүй биз.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18