ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд

Ж.Булганаа
2025/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Улаанбаатар хотын хэмжээнд доор дурдсан 8 байршилд мод тарих ажлыг 05 дугаар сарын Бямба, Ням гарагуудад зохион байгуулна.

Байршил: 

1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн, 

 2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, 

 3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”, 

 4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”, 

 5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”, 

 6. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам, 

 7. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА - Мод үржүүлгийн газар",

8. Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо “Хамбын овоо зэрэг байршлуудад;

Жишээлбэл: Тэрбум мод тарих үндэсний өдрийн нээлтийн мод тарих арга хэмжээг 2025.05.03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнт “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгуулсан. Бусад төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрийн хуваарьт газартаа сонгосон өдөр, цагийнхаа дагуу мод тарих бөгөөд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллана. Харин иргэдийн хувьд өөрсдийн саналаар байршил, өдөр, цагаа сонгон ирж мод тарих боломжтой. Мод тарихтай холбоотой мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл 11300078 дугаарт хандана уу. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нартаа уриалж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23