Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Ж.Булганаа
2025/05/08

Хөгжлийн банк нь Евро болон Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулан олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ. Мөн дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмж, чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийг төлүүлэн, 1.03 их наядын үүргээс чөлөөлөгдөх гэхчлэн санхүүгийн үзүүлэлтээ сайжруулах суурь алхмууд хийж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа онцоллоо.  

Түүнчлэн тэрбээр эрх зүйн орчноо сайжруулж, засаглал, менежментээ олон улсын стандартад нийцүүлэх бодлогын шинэчлэл хийж байгаагийн зэрэгцээ улс орны эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих салбарууд болох сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, ложистик, боловсруулах үйлдвэрлэл зэргийг зорилтот зах зээлээр тодорхойлсныг тэмдэглэлээ.

Дээрх хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний санал маш чухал гээд экспорт, импортын баримжаатай Эксим банк болгохыг Засгийн газар дэмжсэн, хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барина гэдгийг онцолсон юм. 

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар “M-Си-Эс холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оджаргал, “Шунхлай холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч П.Батсайхан, “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг нар саналаа хэлэв. Тэд “Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, засаглалын асуудлыг өөрчилж, улс төрийн нөлөөллийг багасгах шаардлагатай. Хөгжлийн банкны төслүүдийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч санхүүжүүлбэл хяналт сайжирна” хэмээн дурдлаа.  



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18