Тэтгэврийн зээлийн эргэн тойрон дахь асуудлаар УИХ-ын гишүүн Э.Батшугаар тодрууллаа. Тэрбээр, "Засгийн газраас өгсөн саналын дагуу Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаас ахмадуудын зээлийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Миний хувьд бол энэ зөв зүйл биш. Гэхдээ хоёр зүйлийг хэлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд зээлийн хугацааг 24 сар болгох нь зөв байж болно. Өмнө нь 24-36 сарын хугацаатай олгодог байсан асуудлыг эргэж харах нь зөв. Хоёрдугаарт, зээлийн хүүгийн асуудал. Тэтгэврийн зээлийн хүү нь бусад арилжааны чанартай зээлүүдтэй харьцуулахад бага байх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна