Утаагүй тамхийг хуульчлахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа

Ж.Булганаа
2025/05/08

Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль сүүлийн арван жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн ч цаг үедээ нийцүүлэн шинэчлэн өөрчлөх, тухайлбал, хэрэглээнд эрчтэй нэвтэрч буй цахилгаан халаагуур бүхий олон төрлийн утаагүй тамхинд хяналтыг бий болгох шаардлагатай байгаа талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгээс УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргасан. Энэ уриалгыг нийгмийн сүлжээнд нээлттэй байршуулан утаагүй тамхины хэрэглээг хууль, эрхзүйн зохицуулалттай болгох санаачлагыг дэмжиж буй эсэх санал хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлэн дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан нь 10 мянга хол давжээ.

Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүд энэхүү санаачлага болон уламжлалт утаат янжуурын хэрэглээ, утаагүй хувилбарын ялгаа, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, гадаад улс орнуудын эрхзүйн зохицуулалтын жишгийн талаарх судалгаа зэргийг иргэдийн дэмжлэг бүхий гарын үсгийн хамт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хороонд өчигдөр хүлээлгэн өгч, санал бодлоо илэрхийлсэн байна.

Цахилгаан тамхины тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад байгаа бөгөөд уушги, амьсгалын замын өвчин судлалын эмч мэргэжилтнүүдийн судалгаа, дүгнэлт, утаагүй тамхины хяналтыг эрх зүйн зохицуулалттай болгосноор татвар ногдуулах замаар худалдааны үнэ тарифыг өсгөх, ингэснээр өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах зэрэг асуудлаар уулзалтын үеэр хөндөн ярилцлаа.

Монголын Интервеншнал Пульмонологийн нийгэмлэгийн санаачлагыг уламжлах үеэрээ анагаах ухааны доктор Ц.Маналжав хэлэхдээ “Монгол Улсад судалгаагаар таван хүн тутмын нэг нь тамхи татдаг. ба бусад улс орнуудад янжуур тамхины үнийн 75 хувийг татварын өртөг бүрдүүлдэг бол Монголд үнийн 35 хувьд татварын өртөг шингэсэн байдаг. Энэ нь тамхины хэрэглээг түгээмэл болгож буй хүчин зүйл хэдий ч Тамхины хяналтын хуультай болсноор тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, дам тамхидалтын нөлөөг бууруулах зэрэгт сайн нөлөөг үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад болон тэдгээрийн нэг адилаар Монголд утаагүй тамхин бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч үүнд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна” гэлээ.

Шинэ тутам хэрэглээ болох утаагүй бүтээгдэхүүнүүд архаг тамхидалт, тамхины хамаарлаас гарахад туслах, тамхитай холбоотой өвчлөлийг бууруулах нөлөөтэй тогтоогдсон хэдий ч хяналт, зохицуулалтгүйн улмаас импортоор орж ирэхэд ямарваа стандартгүй, татваргүй байгаа төдийгүй өсвөр насныхны дунд хэрэглээ нэмэгдэж буй зэрэгт анхаарал хандуулах цаг болсон талаар Монголын Интервеншнал Пульмонологийн Нийгэмлэгийн зүгээс сануулжээ. Энэхүү өргөх бичигтэй танилцах бол энэхүү холбоосоор нэвтэрч, санал бодлооо илэрхийлэх боломжтой юм байна.

Бидний өргөх бичигт нэгдээрэй | Хор бага


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23