Хүүхэд хүчирхийлсэн, хүүхдэд хар тамхи борлуулсан хэрэгт ногдуулах ялыг нэмэгдүүлжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/06

Хүүхэд хүчирхийлсэн, насанд хүрээгүй хүүхдэд мансууруулах бодис борлуулсан гэмт хэрэгт ногдуулдаг ялыг нэмэгдүүлэх шийдвэрийг Казахстаны Ерөнхийлөгч гаргасан тухай “REGNUM” мэдээлсэн байна. Энэ төрлийн ялыг урьд нь хүндэвтэр гэсэн ангилалд оруулдаг байсныг хүнд гэмт хэрэг үзэхээр болж, үүнтэй холбоотойгоор оноох ялыг нэмэгдүүлэх тушаалд энэ сарын 4-нд Касым-ЖоомартТокаев гарын үсэг зурсан аж.

Казахстаны парламент 2000 онд хүчингийн хэргийг хүнд гэмт хэргийн ангиллаас гаргаж, хүндэвтэр гэмт хэрэг гэж үзэх шийдвэр гаргасан. Үүнийг дагаад Казахстанд хүчирхийлэгчид “талууд харилцан тохиролцсон” гэдэг үндэслэлээр ялаас мултрах тохиолдол гарах болсон аж. Харин Ерөнхийлөгчийн энэ удаагийн шийдвэрээр хүчирхийлэл, түүн дотроо хүүхдийн хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд “талууд харилцан тохиролцох” боломжийг ашиглах боломжгүй болгожээ. Мөн шинэ хуулиар хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 20 жилээс эхлээд бүх насаар нь хорих хүртэл ял ногдуулдаг байхаар болсон. Ингээд зогсохгүй интернэтээр дамжуулж эсхүл шөнийн зугаа цэнгээний газар, кафе, амралтын газруудаар насанд хүрээгүй хүүхдүүдэд мансууруулах бодис зарж борлуулсан этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж байхаар болсон байна.

Казахстаны Ерөнхийлөгч 2019 онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгана гэж амлаад байсан. Тэрээр “Бид иргэдийн үндсэн эрх ашгийг орхигдуулан хуулийг хүнлэг энэрэнгүй болгох явцад хэт автсан байна. Иймд бэлгийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мансууруулах бодис тараах, хүний наймаа зэрэг хүнд гэмт хэрэгт ногдуулдаг ял шийтгэлийг нэн яаралтай чангатах шаардлагатай болоод байна” гэж байснаа ийнхүү биелүүлсэн байна.

Мөн тэрээр “Иргэдийн бодит эрэлт хүсэлтэд шуурхай бөгөөд үр дүнтэйгээр хариу өгч байдаг “сонсдог” төрийн концепцийг амьдралд хэрэгжүүлэх нь бидний зорилт. Засаг ба нийгмийн хооронд тасралтгүй харилцан яриа өрнөж байж л зохистой төрийг цогцлуулах боломжтой” гэж байжээ. Тэрээр өнгөрсөн оны зун олон хүүхэдтэй гэр бүл, тэжээгчээ алдсан гэр бүл, асран халамжлагчаа алдсан хүүхдүүд зэрэг 500 мянга орчим хүний хэрэглээний барьцаагүй зээлийг төрөөс дааж барагдуулах шийдвэр гаргаж байсан юм. Энэхүү шийдвэрийн дагуу дээр дурдсан бүлэгт хамрагдах иргэдийн 300 мянга хүртэлх тенгегийн өрийг тэглэсэн. Ингэснээр 255 мянган хүн бүх өрөө тэглүүлж үлдсэн хүмүүсийн өөрийн 300 мянга хүртэлх тенгег нь төрөөс төлөхөөр болж байсан нь иргэдийн зүгээс ихээхэн дэмжлэг авсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18