Трамп шаардлага гарвал Ираны эсрэг 2 их наяд долларын зэвсэглэл хэрэглэнэ гэж анхааруулав

О.Шүрэнцэцэг
2020/01/06

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампнь Ираныг Америкийн цэргийн баазууд руу дайрвал хариу болгож хамгийн орчин үеийн зэвсгээр цохилт өгнө гэж анхааруулсан байна. Тэрээр ням гарагт “Twitter”  дээрээ “АНУ зэвсэглэл авахад 2 их наяд доллар зарцуулаад байгаа. ... Хэрэв Иран нь Америкийн цэргийн бааз эсвэл америк хүн рүү дайрсан тохиолдолд бид энэхүү хамгийн орчин үеийн, гайхалтай зэвсэглэлээ тэдний эсрэг тэр даруй чиглүүлэх болно” гэж бичжээ.

АНУ-ын дрон Иракийн Багдад хотод албан ёсоор айлчилж байсан Ираны “Лалын хамгаалагчдын” тусгай хүчний командлагч КамесСулейманийг нисэх буудлын орчим пуужингаар харван устгасан нь хоёр улсын хооронд дайн дэгдэх хэмжээнд хүргээд байгаа юм. Ираны тусгай хүчнийг удирдагч генералыг өөр улсад албан ёсоор айлчлал хийх үеэр нь устгах тушаалыг Трамп өөрөө өгсөн гэж мэдэгдсэн.

Иран улс ийм түрэмгийлэлд зайлшгүй хариу өгнө гэж мэдэгдэхэд Трамп нь Ираны хийж болзошгүй дурын дайралтын эсрэг тус улсын нутаг дээрх 52 объектод маш хурдан хугацаанд маш хүчтэй цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгдсэн. Талуудын энэ мэт хурц мэдэгдлээс үүдэн интернэт орчинд дэлхийн гуравдугаар дайн хэзээ мөдгүй дэгдэхэд бэлэн гэсэн цуурхал тараад байгаа. Ялангуяа ийм мэдээлэл Америкт газар авсан тул АНУ-ын зэвсэгт хүчний цэрэг татлагын төвүүдийн интернэт хуудас хандалтын ачааллыг даалгүй гацсан тухай мэдээ ирсэн. АНУ нь 100 хувь мэргэжлийн армитай ч дайны үеэр зарим мэргэжлийн иргэдийг хуулийн дагуу цэрэгт татаж болдог. Ийм дайчлагдах эсэхээ мэдэхийг хүссэн хүмүүсийн хандалтыг даалгүй ажиллагаагүй болжээ.

Ерөнхийлөгч Трампын үйлдлийг АНУ-ын Конгресс дах Ардчилсан намынхан уламжлал ёсоор эрс шүүмжиллээ. “The New York Times” сонины мэдээлж байгаагаар Трамп нь Батлан хамгаалах яамны удирдлагын санал, тагнуулын мэдээллийг үл ойшоон КасемСулеймани генералыг устгах тушаал өгсөн аж. Хамгийн гол нь Конгресст энэ тухайгаа мэдээлээгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг дангаар шийдвэр гарган дайн өдөөхөөс сэргийлэх үүднээс генерал Сулеймнийг устгахтай адил чухал ажиллагаа явуулахаас 48 цагийн өмнө Конгресст мэдэгдэж байх ёстой байсан ч Трамп үүнийг зөрчсөн гэж шүүмжлүүлж байна.

Иймд Америкийн Конгрессын дээд танхимд Ардчилсан намаас сонгогдсон ТимКейни нь Ерөнхийлөгчийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг байлдааны ажиллагаа явуулахыг хориглосон хууль санаачилсан гэж байна. Америкийн Сенатад Бүгд найрамдах намынхан олонх тул энэ хуулийг батлахгүй нь тодорхой ч гэлээ хуулийг хэлэлцэнэ гэдэг нь Трампынрейтингт ихээхэн сөргөөр нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзсэн байна.

Үүнээс гадна Иракийн эрх баригчид хил залгаа улсынх өндөр албан тушаалтныг дур мэдэн устгаснаар газар нутгийг нь бүс нутгийг төдийгүй дэлхийг хамарсан дайны талбар болгох шахсанд дургүй байгаа нь мэдээж. Иймд тэд цаашид ч нутаг дэвсгэр дээрээ Америкийн цэргийг байлгахыг эрс эсэргүүцэх нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж байна. Тухайлбал, “International Crisis Group” байгууллагын шинжээч Сэм Хеллэр АНУ-ыг нутаг дээр нь цэргээ байршуулах нөхцөлийг зөрчсөн явдлыг хэлэлцэхээр Иракийн парламент ээлжит бус чуулганаа хуралдуулах гэж байгааг сануулсан байна. Тэрээр “Иракийн парламент Америкийн цэргийн хүчийг нэн даруй хөөн гаргаж чадахгүй ч энэхүү аллагын дараа АНУ цаашид тэнд яаж байрлах нь ойлгомжгүй болоод байна” гэжээ. АНУ-ын Конгрессын санхүүжүүлдэг “Syria Study Group”-ийн тэргүүлэгч ДанаСтруп энэхүү хэрэг явдлаас хойш Ирак ба Сирид байрласан Америкийн цэргийн албан хаагчид Лалын улстай тэмцэх гэхээс илүүтэйгээр аюулгүй байдлаар хангахад анхаардаг болж магадгүй гэж үзсэн байна. Улмаар Лалын улсыг устгахаар Америкийн явуулж байгаа ажиллагааг цаашид одоо байгаа хэлбэрээр үргэлжлэх боломжгүй болсон гэж үзжээ. Жоржтауны их сургуулийн дэргэдэх Аюулгүй байдлын асуудлыг судлах төвийн профессор Даглас Лондон нь Иракийн аюулыг хамгаалах хүч ба Америкийн цэргийн ангиудын хооронд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27