“АТГ- ын илрүүлсэн хэргүүд хаачив” буюу “Ирээдүйн авлигачдад үр хөндөлт хийе”


2020 он хаалга тогшиж, 2019 оны үр дүнгүүдээ дүгнэсэн өдрүүд үргэлжилж байна. Нийгмийн хөгжил, улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтын хөшүүрэг төсөв, санхүүгийн асуудалд харамсам тоог АТГ-аас мэдээлсэн нь 2019 оны эхний зургаан сарын байдлаар авлигын улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсныг зарлав. Улсынхаа төсвөөс давсан хэмжээтэй мөнгө авлигын шуудуугаар урссан байна. Энэ их хэмжээний мөнгийг бидний татвараар цалинжиж, бидэнд үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалтнууд гарынхаа салаагаар гоожуулж, “оймсолсон” гэхээр эмгэнэлтэй. Тэгвэл авлига, албан тушаалын хэргийг илрүүлэх, хянан шалгах үүрэгтэй Авлигатай тэмцэх газар юу хийж байна?

Баримт

- МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ "Говь повер" компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгч, албаны эрх мэдлээ ашиглан, улсад хохирол учруулсан хэрэг

 

- Хөжлийн банк, Монголбанкны Ерөнхийлөгч асан М.Золжаргал хахуулиар “хураасан” мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан бусдын нэрээр Австрали руу шилжүүлж,  хотын төвд хаус авч “мөнгө угаасан” гэх хэрэг

 

- Алдарт “Оюутолгойн гэрээ” Ерөнхий сайд С.Баяр, С.Баярцогт нар оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулаад авч угаадаг гэх хэрэг

 

- Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн хэрэг

 

- Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнууд оффшороор дамжин зэсийн худалдаачдаас мөнгө авч,  Монгол руу санхүүгийн салбарт угааж байсан гэх хэрэг

- МХЕГ-ын алба, хэлтсийн дарга нар авлигын мөнгөө долар, юаниар л авна хэмээн цензурдэж, “мөнгөө хийх газаргүзй болтлоо” мөнгөжин, оймсондоо чихэж, паар, шүүгээ савынхаа хөндийгөөр чулуудсан хэрэг гэгчлэн дуулиантай, хор хөнөөл ихтэй олон ч хэргүүдийг ил болголоо.

 

Тодруулбал, эдгээр мэт авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн шалгаж, яллагдагчаар татаж, прокурорын хяналттайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Гачлантай нь, баримт сэлттэйгээ, прокурорын яллах дүгнэлттэйгээ шүүхэд очсон эдгээр хэргүүдээс шийдэгдсэн нь үгүй. Ерөнхий харагддаг хэв, хэлбэр нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаах,  хариугүй үндэслэлээр шүүх хурал хойшлох байдлаар “цаг идэж” эхнээсээ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдаж байна. Зарим авлигачид бүр даажигнаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа тухайн шалгагдаж байсан асуудлаараа “нэр төрөө сэргээлгэх”-ээр шүүхэд хандаж байгаа нь Авлигатай тэмцэх байгууллагын ажлын үр дүнг дэвсэлж байгаа, магадгүй цаагуураа “АТГ дорвитой ажил хийдэггүй, жараахай шүүрдлэж суудаг тул АТГ-ыг татан буулгая” гэдэг мессэжийг үе шаттайгаар олон нийтэд хүргэж байна. Энэ зорилго, санаархал биелбэл, тухайлбал, зургаахан сарын хугацаанд учирсан авлигын 11 их наяд төгрөг хэд дахин үржин томорч, авлигын гинжин сүлжээ төрийн бүхий л албан тушаалтан, алба хаагчдыг сүлжин ороохыг төсөөлшгүй. Хохирол өндөртэй, хор хөнөөл нь хэмжээгүй эдгээр мэт авлигын хэргүүд илрээд байгаа нь хөгжлийг чангаагч бул хар чулуу авлигаас улс даяараа ангижрах маш том алхам. Гол нь илэрсэн хэргүүдийг шуурхай шийдэж, шударгаар яллаж, “ирээдүйд авлигачин болох” эрсдэл бүхий этгээдүүдийн шунаг бодолд харанга дэлдэх, авлигаас урьдчилан сэргийлэх шаардлагтай байна. Гацсан хэргүүдийн галт тэрэг хэдийн хөдөлжээ. Шүүх хэрхэн шийдэхийг харах үлдлээ. Дахиад “хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож, хаалаа” хэмээн авлигачдын бахыг ханган, алхаа тогшихгүй байх шударга шүүх систем, “ажиллаасай” хэмээн татвар төлөгч иргэн бүр хүсэн 2020 оноо угтаж байна.

Нэгтгэвэл

• АТГ-ын илрүүлсэн хэргүүдийг шуурхай шийдэж, үүссэн хохирлыг эргэн төлүүлэх,

 • Ингэснээр ирээдүйн авлигачдын шунахайрлыг таслан зогсоож, авлигачин болж биежихээс нь өмнө “үр хөндөлт хийх” нь эн тэргүүнд байна.


    0
    angry
    0
    care
    0
    haha
    0
    liked
    0
    love
    0
    sad
    0
    wow

    Сэтгэгдэл (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

    Шинэ мэдээ
    Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 14 цагийн өмнө
    Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 15 цагийн өмнө
    ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 15 цагийн өмнө
    Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 17 цагийн өмнө
    Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 18 цагийн өмнө
    Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 21 цагийн өмнө
    Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 21 цагийн өмнө
    Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
    Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
    Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
    Зарим нутгаар цас орно Өчигдөр
    Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
    Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
    Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
    З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
    Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
    Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23