​Саудын Аравийн шүүхээс сэтгүүлчийн аминд хүрсэн хүмүүст цаазаар авах ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2019/12/24

Саудын Аравийн шүүх сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг хөнөөсөн этгээдүүдэд ял оноосон тухай Associated Press мэдээлсэн байна. Сэтгүүлчийг харгисаар хөнөөсөн хэрэгт буруутай таван хүнд цаазаар авах ял оноосон бол гэмт хэргийн нуун далдалсан гурван хүнд 24 жил хорих ял оноосон аж. Нийтдээ энэ хэргээр 11 хүн шийтгүүлсэн ч тэдний заримынх нь нэрийг нууцалсан хэвээр байгаа аж.

Гэвч шийтгэл авсан хүмүүсийн дотор өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гол буруутан гэж нэрлэгдээд байсан Саудын Аравийн хааны зөвлөх асан Сауд Аль-Кахтани дурдагдаагүй байна. Мөн сэтгүүлчийг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан гэгдэж байсан Саудын Аравийн тагнуулын албанд өндөр албан тушаалтан Ахмед Аль-Ассирийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдолгүй гэж шийджээ. Өрнөдийн хэвлэлүүд мөн угсаа залгамжлах хунтайж Мухаммед бенСальманыг энэ хэргийн захиалагч байж магадгүй гэж мэдэгдэж байсан ч хунтайжийн эсрэг хэрэг үүсгээгүй байна. Гэхдээ хунтайж нь 2019 оны есдүгээр сард улс орны удирдагчийн хувьд болсон хэргийг хариуцах ёстой гэж мэдэгдэж байсан юм.

Жамал Хашогги нь Ойрх Дорнод хамгийн нэртэй сэтгүүлчдийн нэг байсан. Янз бүрийн нэвтрүүлэг, ток шоунд олон оролцдог, The Washington Post сонины тоймчоор ажилладаг байсан тэрээр Саудын Аравийн хаан, хунтайж Мухаммед бенСальманы явуулж байгаа айлган сүрдүүлэх бодлогыг хүчтэй шүүмжилдэг байжээ. Америкийн төдийгүй дэлхийд нөлөөтэйд тооцогддог сонины тоймч бодлогыг нь байнга шүүмжилж байгаа Саудын Аравийн эрх баригчдад таалагддаггүй байсан бололтой.

2018 оны аравдугаар сард Жамал Хашогги нь гэрлэлтээ батлуулахад шаардлагатай бичиг баримт авахаар Туркийн Стамбул хот дах Саудын Аравийн консулын газар руу ороод буцаж гарч ирэлгүй сураггүй алга болсон. Алга болсных нь дараа сүйт бүсгүй нь өмнө нь тохиролцсоны дагуу Туркийн эрх баригч намын зөвлөх рүү утсаар ярьж мэдэгдсэн байна. Үүний дараа Туркийн цагдаа нар мөрдөн байцаалт эхлүүлэн шалгаж эхлэхэд Саудын Аравийн удирдлагууд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй,ЖамальХашогги нь консулын газраас гарч явсны дараа алга болсон байх гэж мэдэгдэж байсан.

Гэвч сэтгүүлчийн зүүж явсан Apple Watch ухаалаг цаг нь консулын газар болсон үйл явдлыг дуу авианы бичлэгийг хийгээд, эхнэртээ үлдээсэн гар утас руу нь файл хэлбэрээр явуулан iCloud-д давхар хадгалсан байсныг Туркийн сэтгүүлчид олж авсны дараа хэрэг илчлэгдсэн. Бичлэгээс дээрх хүмүүсийн ярианаас Жамал Хашоггийг Консулын газар тамлаж, хурууг нь таслаад дараа нь толгойг нь огтлон авсан ойлгомжтой болсон гэж Туркийн хэвлэлүүд мэдэгдэж байсан. Хэрэг гарах өдөр Саудын Аравиас тусгай нислэгээр ирсэн тагнуулын байгууллагын ажилтнууд сэтгүүлчийн ингэж хөнөөсний дараа цогцсыг нь жижиглэж цүнхэнд хийн Консулын газраас гаргаад далайд хаясан байна.

НҮБ-аас энэ хэргийг тусгайлан мөрдөн шалгасан. НҮБ-ийн даалгавраар мөрдлөг явуулсан АньесКалламар нь энэ хэргийг Саудын Аравийн эрх баригчдын даалгавраар тусгай албадын гүйцэтгэсэн цаазаар авах ял байсан гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хашоггийг улсынхаа хаан, хунтайж хоёрыг өрнөдийн хэвлэлүүдээр ил тод удаа дараалан шүүмжилж, нэр хүндийг нь унагасан тул эчнээгээр цаазаар авах ял оноогоод байснаа гүйцэтгэсэн гэж үзжээ. Иймд Саудын Арави нь энэ хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд, аллагын хэрэгт гарцаагүй холбоотой гэж тооцогдсон Саудын Аравийн хунтайж зэрэг өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан.

Харин Саудын Аравийн шүүх нь энэ хэргийг Хашогги ба Консулын газрын ажилтнууд хоорондын маргаанаас үүдэлтэй, санаатай бус хүн амины хэрэг байсан гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18