Ч.Сайханбилэг комиссараа орхин гурван сарын өмнө Монголоос явжээ

Өнөрцэцэг
2019/12/09

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцохдоо хууль зөрчсөн, мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэншалгаж байгаа. Ч.Сайханбилэг нь мөрдөн байцаалтын явцад буюу 2019 оны наймдугаар сарын 27-нд Монгол улсын хилээр биеэ эмчлүүлэх өргөдөл гаргаж сарын чөлөө авч АНУ-ыг зорьжээ.Гэтэл заасан хугацаанцаа ирээгүй учир хуулийн байгууллагаас түүний араас холбогдоход ахин сарын хугацаа хүссэн байна. Хуулийн байгууллагаас түүний хүсэлтийн дагуу сарын хугацаанд хүлээсэн боловч тэрбээр 10-р сарын 27-нд буюу заасан хугацаандаа Монголд ирээгүй аж. Одоогийн байдлаар хуулийн байгууллагынхан түүнтэй холбогдож чадахгүй, Ч.Сайханбилэгийг хаана байгааг мэдэхгүй хайж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтанд байлгаж комиссараар хамгаалуулах учиртай. Гэвч тэрбээр өнгөрсөн намар АНУ-руу явахдаа өөрийн комиссараа орхиод явжээ. Төрийн нууцыг мэддэг, төрийн өндөр албан тушаал хашиж байсан түүнийг яагаад комиссаргүй хил давуулав гэдэг асуудал хуулийнханы дотор өндрөө аван яригдаж эхэлжээ. Тиймээс Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг АТГ-аас гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23