800 гаруй хятад иргэнийг Ө.Энхтүвшин, Н.Цэрэнбат нар оруулж ирсэн үү?

Өнөрцэцэг
2019/12/09

Өнгөрсөн сард БНХАУ-ын 800 гаруй иргэн Монголын томоохон буудлуудад орогнож хууль бус ажиллагаа явуулж байсан. Энэ үйдлийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж анх илрүүлсэн юм. Эдгээр хятад иргэдийн хэрэглэж байсан 10 000 бүртгэлгүй дугаарын дийлэнхийг "Жи мобайл" компанийн номер эзэлж байсан тухай хуулийн байгууллагаас мэдээлж байв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан эдгээр 800 иргэнийг оруулж ирэх асуудлаар "Хуан" гэдэг хятад иргэн Монгол Улсын Засгийн Газрын хоёр сайдтай уулзсан тухай ярьсан нь анхаарал татав. Тэгвэл төд удалгүй "Хуан"-тай Шадар сайд Ө.Энхтүвшин уулзсан, тэд надтай "айти"-гийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан гэв. Харин өөр ямар сайд урд хөршийн иргэнтэй уулзсан бэ гэдгийг бид эрэн сурвалжлав. "Хуан" нь БНХАУ-ын бизнес эрхлэгч бөгөөд казино тоглоом ажиллуулах талаар манай улсын төрийн томчуудтай уулзалт хийжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хоёр ч удаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзсан байна. Анхны уулзалт нь "river beach resort" -д болсон бол дараагийн уулзалт нь "Их тэнгэр"-ийн аманд болжээ. Тус зураг нь уулзалтын үеэр авхуулсан бөгөөд хамгийн цаад талынх нь хүн Хуан аж.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 16 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 19 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 19 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 20 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 21 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23