Д.Бямбаа: ХНХ-ын салбарыг С.Чинзориг самарч байна, удирдлагад нь ажилладаг гээд булхайг нь нуугаад сууж чадахгүй нь


Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахмад ажилтан, тус яамны мэргэжилтэн Д.Бямбаа манай редакцид хандан салбарынхаа болоод сайдынхаа хууль бус үйлдлүүдийг илчлэн ярьсан юм. Тэрбээр энэ салбарт тасралтгүй 35 жил ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд салбарын бодлого, албан тушаалтнуудын хуулийн зөрчил хэрээс хэтэрч байгааг С.Чинзориг сайдад хувьчлан олон удаа хэлсэн боловч өөрчлөлт гарахгүй байгаа тул ийнхүү олон нийтэд хандаж байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр тус салбар дахь гурван асуудлыг энэ удаагийн ярилцлагаараа онцолсон. Тодруулбал,

- Дампуурлын ирмэгт ирээд байгаа Нийгмийн даатгалын сан ийм нөхцөлд хүрэх шалтгаан нь сайдын буруу бодлоготой холбоотой болохыг хэлэв. НДС-ын нийт 240 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Д.Ундармаагийн гэр бүлийн бизнес болох Капитал банкинд хадгалуулах шийдвэрийг С.Эрдэнэ, С.Чинзориг нар гаргасан нь иргэдийн мөнгөөр өөр бусдыг тэтгэх алхам болсныг хэллээ. Ингэхдээ тухайн үед гаргасан захирамж, шийдвэрүүдээр баталгаажуулан ярьсан юм.

- ХНХ-ын салбарын авлигын асуудлуудыг ил гарган ярьсан. Ингэхдээ ЭМДЕГ-ын дарга, НДС-ын дарга нараар дамжуулан тус сангийн мөнгүүдийг зориулалт бусаар ашиглагч нь одоогийн сайд С.Чинзориг гэдгийг хэлэв.

- МУ-ын хүний нөөцийн бодлогыг барьдаг энэ салбарт боловсон хүчний хомсдол үүссэн. Тодруулбал, дипломгүй хүмүүс МСҮТ-ийн захирлаар томилогддог, салбарын сайчуудыг хомроголон ажлаас нь халдаг асуудлыг хөндсөн. Нийт 42 МСҮТ-ийн захирлыг хоёрхон тушаалаар долоо хоногийн хугацаанд Н.Номтойбаяр сайд ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тэдний зарим нь "хууль бусаар халагдсан" хэмээн шүүхэд хандсан байна. Ингээд ажлаасаа чөлөөлөгдсөн 12 хүн нь гурван шатны шүүхээр "үндэслэлгүйгээр халагдсан нь" тогтоогдсон байна. Гэвч ажилдаа эргэн томилогдож чадалгүй хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Эдгээр асуудлуудыг салбарын ахмад ажилтны хувьд ил болгон ярьсныг хүргэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 14 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 17 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 18 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 19 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23