ХААГ-ын дарга Э.Болормаад ТАЗ-ийн шалгалтын дүн ''үйлчлэхгүй байна''

23 цагийн өмнө

Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн өмчийн албан байгууллагуудын дарга нар солигдож, "өөрийнхөө багийг бүрдүүлэх" нэрийдлээр төрийн алба хаагчдыг халж, солидог асуудал нэгэнт тогтсон. Харин ажилгүй болсон төрийн алба хаагчдын нэг хэсэг нь "үндэслэлгүйгээр халагдсан" хэмээн хуулийн байгууллагад хандаж, тэдний 70 орчим хувь нь шүүхээр ялалт байгуулдаг байна. Ингэснээр тэдгээр алба хаагчдыг "ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгох, даатгалыг төлөх" үүргийг тухайн байгууллага хүлээдэг. Уг нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан хувийн хөрөнгөөрөө төлөх ёстой ч энэ хууль үндсэндээ хэрэгждэггүй.

Тэгвэл, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-ын даргаар Э.Болормаа томилогдсоноос хойш ажилчдыг дарамталдаг, тухайлбал, "намайг ажлаа тарж явахаас өмнө ямар ч ажилтан тарж болохгүй" зэргээр өөрийн эрхшээлдээ алба хаагчдыг ажиллуулдаг гэх гомдол мэдээлэл өнгөрсөн хугацаанд манай редакцид хэд хэдэн удаа ирсэн билээ. Түүнчлэн Э.Болормаа дарга тушаал гарган цөөнгүй ажилтныг халсан нь өдгөө мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа юм байна.

Түүний нэг, ХААГ-ын мэргэжилтнээр 2018.12.26-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан С.Түмэнбаярыг тодорхой шалтгаангүйгээр 2019.07.01-ний өдөр тушаал гарган, ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас халагдах шалтгаангүй, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан тул С.Түмэнбаяр хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-д ханджээ. Өргөдөл гомдлыг ТАЗ хянаж үзээд, ""С.Түмэнбаяр нь хууль ёсоор томилогдсон төрийн жинхэнэ алба хаагч байна. Төрийн албаны тухай хуулийн 49.1-т зааснаар Төрийн алба хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" хэмээн заасныг зөрчсөн байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилж, ТАЗ-д хариу ирүүлнэ үү" хэмээн албан бичгээр хоёр удаа мэдэгдсэн байна. Гэвч асуудал шийдэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, ТАЗ-ийн хяналт шалгалт, үүрэг чиглэл ХААГ-ын дарга Э.Болормаад "үйлчилсэнгүй"

Тиймээс С.Түмэнбаяр хуульд заасны дагуу шүүхэд хандан, нэхэмжлэлээ гаргасан байна. Энэ мэт ХААГ-ын дарга Э.Болормаагийн гарын үсгээр ажлаасаа гэнэтхэн халагдсан төрийн алба хаагч цөөн биш байгаа аж.ТАЗ ч шалгасан өргөдлийнхөө дүнг хэрэгжиж байгаа эсэхнд хяналт тавьж, хуулийн зөрчлийг арилгуулах үүрэгтэйг энд цохон тэмдэглэе.

МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "төрийн алба хаагчдыг хомроголон халдаг байдалд цэг тавина" хэмээн мэдэгдсээр ирсэн ч энэ мэт, яам, газруудын дарга нар алба хаагчдаа халдаг, хамгийн гол нь үндэслэл, шалтгаангүйгээр тушаал гаргадаг байдал хэвээр байна.

Дарга нарын үзэгний үзүүрээр төрийн алба хаагчид нэг л өдөр ажилгүй болж, урт хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулж, хариугаа сонсдог. Шүүх байгууллагаас "үндэслэлгүйгээр халагдсан" нь тогтоогдсон тохиолдолд ажилгүй байх үеийн цалин, даатгалыг тухайн байгууллагын төсвөөр шийддэг нь буруутай шийдвэр гаргасан этгээд хариуцлага хүлээдэггүй учир гарын үсгээрээ хэн нэгнийг халж солих нь тухайн албан тушаалтны хувьд тэгтлээ бодож гаргах шийдвэр биш байсаар байна. Захиргааны ерөнхий хуулийн хяналтыг ТАЗ, Үндэсний аудитын газар хянаж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага үүрдэг болсноор, Захиргааны ерөнхий хууль хэрэгжсэнээр аль ч албан тушаалтан "муухай харагдсан" нэгнийг ганцхан гарын үсгээрээ халахаасаа өмнө хууль хардаг, ядаж л халах тушаалдаа үндэслэл дурддаг болох ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 14 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 17 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 18 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 19 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23