ТАНИЛЦ: СЗХ-ны даргын албан тушаалд горилогсод


Энэ сарын 5-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр "Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил иййм байдлаар явж хэрхэвч болохгүй. Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ" хэмээн мэдэгдэл хийсэн. Ингэснээр эзгүйрч үлдсэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын суудалд горилох хүмүүсийн нэрс яригдаж эхэллээ. Тодруулбал, Д.Баярсайхан, Д.Энхжаргал, Ж.Цэдэнрагчаа нарын нэр дуулдаж байгааг эх сурвалж мэдээлж байна.

Д.Баярсайхан нь СЗХ-ны Дэд даргаар ажилладаг, УИХ-ын дарга Г.Занданшатарын "хүн" гэж яригддаг. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хамаатан юм.

Д.Энхжаргал нь Монголбанкны Дэд ерөнхийлөгч, тус банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн нь л УИХ-ын дарга Г.Занданшатарын хамааралтай хүн буюу тэд нэг ангийнхан юм. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан. 2018 оны аравдугаар сард "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байхад нь Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгснөөр албан тушаалаасаа буугаад байгаа.

Ж.Цэдэнрагчаа нь Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан түүнийг энэ албанд томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар дэмжиж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 15 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 15 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 21 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24