Эртний эдлэл гэх хуурамч эд зүйлс зарж байсан бүлэглэлийг илрүүлжээ


Манайд эртний эдлэлд гар татдаггүй хүмүүс олон бий. Иймдээ ч эртний эдлэл манай зах зээлд өндөр үнэ хүрдэг. Тэгвэл үүнийг ашиглаж эртний эдэлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчид илрүүлжээ. "БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авчээ. БНХАУ-ын иргэд "БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна" гэх зарыг олон нийтэд хүргэдэг байжээ. Улмаар сонирхсон иргэдэд БНХАУ-ын захын дэлгүүр зардаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан байжээ. Хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирсэн нь тогтоогджээ. БНХАУ-ын иргэд хураагдсан эд зүйлсийг цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл гэж хилээр орж ирсэн байна. Тухайн эд зүйлсийг "Геологийн төв лаборатори", "Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв" зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогдсон байна. Ийнхүү цагаан тугалга, зэс төмөр, цайр зэргээр хийсэн зүйлсийг эртний эдлэл гэж бусдад итгүүлэн худалдаж байжээ. Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа юм байна. Тэд улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болох нөхцөл илрээд байгаа юм. Олон улсын цагдаа нарын анзаарч илрүүлээгүй бүлэглэлийг монголын цагдаа нар шуурхай ажиллаж илрүүлээд байгаа аж. Зохион байгуулалттайгаар зар тарааж эртний үнэт эдлэлүүдээс ялгарахын аргагүй ижил хийцтэй хуурамч зүйлсийг зарж борлуулдаг бүлэглэл ийнхүү илрээд байна. Эртний эдлэл сонирхогч хэн бүхэн энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 58 минутын өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 2 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 2 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 5 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 5 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 5 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 9 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24