ҮХЦ-ийн гишүүдийн хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусна


ҮХЦ-ийн есөн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа ирэх сард буюу 2019.12.26-нд дуусгавар болно. Тодруулбал, Улсын Дээд шүүхээс санал оруулан, томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

Харин асуудал дагуулж, ажлаа өгөхөөр мэдэгдээд байгаа ҮХЦ-ийн дарга Доржийн Одбаярыг 2016.11.17-ны өдөр УИХ-аас санал болгон томилсон бөгөөд түүний гишүүний бүрэн эрхийн хугацаа 2022.11.17-нд дуусгавар болно. Д.Одбаяр нь ҮХЦ-ийн даргын ажлаа өгөхөөр өргөдлөө гаргаад байгаа бөгөөд тэр ҮХЦ-ийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг. Хэрэв тэр ёсзүйн хариуцлага үүрэхээр шийдвэр гаргасан бол гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах ёстой байлаа.

Тэгвэл бусад гишүүд болох ҮХЦ-ийн гишүүн Гунгаагийн Баясгалан, Шилагарьдын Солонго нарыг УИХ-аас, Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Ерөнхийлөгчийн тамгын газраас санал болгон томилсон байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2024, 2025 онд дуусгавар болно. Улсын дээд шүүхээс санал орж, томилогдсон дараагийн гишүүн бол Намжилын Чинбат бөгөөд түүний бүрэн эрх 2023 онд дуусгавар болох юм. ҮХЦ-ийн гишүүд зургаан жилийн хугацаатай томилогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 14 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 16 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 16 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 18 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 18 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23