ТЕГ-ын Хурандаа Б нь сэрэмжлүүлсээр байтал албаны автомашиныг ашигласаар байлаа


Албаны автомашиныг амин хувьдаа ашиглаж байсан нь ТАЗ, ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар ил болсон төрийн өндөр албан тушаалтай 30 орчим хүн бий. Тухайн шалгалт энэ сарын 1-ний өдрийн 07.00-09.00 цагийн хооронд явагдсан бөгөөд тухайн өдрөө манай сайт албаны автомашин болоод түүнийг ашиглагч төрийн албан тушаалтнуудын нэрийг ил болгож, мэдээлж эхэлсэн. Асуудал олон нийтэд хүрч, шүүмжлэл хөвөрч, төрийн байгууллагууд энэ асуудлаар дотооддоо ярьж эхэлсэн байхад ч энэ үйлдэл давтагдсаар байв.

Тодруулбал, тухайн өдрийн /2019.11.11/ 17.00 цагийн орчимд буюу сургуулийн хичээлийн цаг дуусах үеэр Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн гаднаас албаны автомашинаар хүүхэд зөөсөн хэвээр л байлаа. Тэр бол 98-76 УБМ улсын дугаартай тоёота ланд 200 маркийн, хар өнгийн автомашин байсан бөгөөд Тагнуулын ерөнхий газрын албан хэрэгцээний автомашин байв. Тэгвэл бид тухайн автомашиныг ямар албан тушаалтан ашигладгийг олсон юм. Тодруулбал, ТЕГ-ын Газрын дарга, Хурандаа цолтой Б.Н байлаа.

Албаны автомашиныг амин хэрэгцээндээ ашиглах нь Төрийн албаны хууль, Төрийн алба хаагчийн ёсзүйн дүрэмд тодорхой заасан. Мөн ТАЗ-өөс хяналт шалгалт хийж, асуудал хөвөрсөн үед ч санаа зовох зүйлгүйгээр албаны машиныг амин хувьдаа ашигласан энэ үйлдэлд тухайн автомашиныг ашиглагч хурандаа Б.Н-д ТЕГ дотооддоо хариуцлага тооцож, хуулийг хэрэгжүүлнэ биз.

Албаны автомашин, түүний жолоочийн цалин хангамж нь иргэдийн татвараар бүрддэг тул иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл асуудлыг хянаж, мэдээлж ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 12 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 15 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 16 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 17 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23