АЛБАНЫ АВТОМАШИНЫГ АМИНДАА АШИГЛАГЧДЫН ЭГНЭЭНД ЖАГССАН ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ, ИЧИГ ИЧИГ


2019 оны арваннэгдүгээр сарын 11 буюу өчигдөр Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран таван сургууль дээр хяналт шалгалт хийж, хуулийн зөрчил үйлдэгч төрийн алба хаагч, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудын байдлыг ил болгосон нь татвар төлөгч иргэдийн бухимдлыг төрүүлж, шударга ёс шаардах нөхцлийг бүрдүүллээ.

Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ албаны автомашинуудыг ашигладаг бөгөөд түүнийгээ амин хувийн хэрэгцээндээ ашиглаж, хууль зөрчиж байгаа нь ил болов. Өөрөөр хэлбэл, тэд хүүхдээ сургуульд нь албаны автомашинаар зөөдөг нь хэвшил болсон гэхэд хилсдэхгүй боллоо. Үүнийг нь ч ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнэ нотлон "соёл тогтсон байна" хэмээн ярилаа.

Тэгвэл хууль зөрчигч, татварын мөнгийг хувьдаа завшигчдын эгнээнд ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ "нэгдлээ"

Учир нь Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр хүүхэд буулгасан албаны автомашинуудын нэг нь болох 01-00 УБЗ дугаартай Тоёота ланд 200 маркийн автомашин нь ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВЫН АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АШИГЛАДАГ АВТОМАШИН болохыг бид олж мэдсэн юм.

Цагдаагийн алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй атал ийнхүү Төрийн албаны хууль, Төрийн алба хаагчийн ёсзүйн хэм хэмжээг зөрчиж байгаа нь хяналт шалгалтаар ил боллоо. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчдын шалгалтаар цагдаагийн байгууллагын дарга баригдаж байгаа нь энэ юм. Хууль хэрэгжүүлэх үүргээ амин хувийн үйлдлээсээ дор үзсэн ЦЕГ-ын дарга С.Баатаржав ИЧИГ ИЧИГ.

НЭМЭЛТ: "Албаны автомашиныг амин хувьдаа ашигласан тохиолдолд хариуцлага тооцох журам байхгүй" гэсэн тайлбарыг өнөөдөр /2019.11.12/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд албан ёсоор хэлсэн. Тэгвэл хууль эрхзүйн орчин бүрдсэн болохыг дараах хуулиуд батлана. Мөн мэргэжлийн хуульчийн тайлбарыг хавсаргав. ХУУЛИА МЭДДЭГГҮЙ САЙД, ДАРГА НАР ИЧИГ, ИЧИГ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 12 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 15 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 16 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 17 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23