Д.СУМЪЯАБАЗАР: ТӨСВИЙН ОРЛОГООС НЭГ ТӨГРӨГ Ч ДУТАХГҮЙ, СҮҮЛДЭЭ ХОЁР ХҮНИЙ МАРГААН Ч ЮМ ШИГ БОЛЛОО


Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазараас АМНАТ-ийн талаар тодрууллаа.

-АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Харин Сангийн яам өөр байр суурьтай байгаа. Та Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?

-Энэ асуудлыг улстөржүүлээд юм уу, бие биенийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавибал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэнэ. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн районд уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэж бодлого барин ажиллаж байна. Үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого. Өнөөдөр сонин хэвлэлээр буруу, зөрүү зүйл ярьж, мессэж өгч байгаа нь буруу. Ялангуяа Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ сэргээх асуудал зайлшгүй байх ёстой. Нөгөө талаар суурь таван хувь байхгүй болж байна, нүүрсний компаниудыг дэмжиж байна, үндэсний үйлдвэрүүдийг дэмжихгүй боллоо гэсэн олон зүйл ярьж байна. Энэ бүх асуудлыг шийдэх, дундыг барьсан гарц гаргалгаа бидэнд бий.

-Сангийн яам бол Цэцийн шийдвэрийн дагуу ирэх оны төсөв тасарна гээд байгаа?

-Мэдээж Сангийн яаманд татварын асуудал эрхлэх асуудлынх нь хүрээнд байгаа. АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого Уул уурхайн яамны мэргэжлийн чиг үүргийн хүрээнд байгаа учраас яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцож энэ асуудлыг шийднэ. Үндэсний хэмжээний үйлдвэрлэлээ босгож ирэх, улс орны АМНАТ-ийн хөрөнгө мөнгө, газрын баялгаа ашиглуулж байгаа төлбөрийн хүртээмжийг иргэд олондоо зөв хүртээх концепц ерөөсөө алдагдаагүй. АМНАТ 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажил явдгаараа л явна.

Төсвийн орлого тасрахгүй гэж үү?

-Тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Ингэж болохгүй. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой. Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс энэ УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Энд маргаан гараад байх асуудал баймааргүй л юм. Цэцийн шийдвэр гарсан. Цэц татварыг давхардуулж авч болохгүй гэж үзсэн. Үүнийг мэргэжлийн хүмүүс сууж ярилцаад, татварын бодлого болон төсөвт оруулах төлөвлөгөө ном журмын л дагуу явах ёстой. Түүнээс нийгэмд буруу ойлголт өгөөд, уурлаж бухимдаад байх асуудал байхгүй. Манай бүх орлого давж байгаа. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 14 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 16 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23