14 ЦАГИЙН БАЙЦААЛТЫН ДАРАА Д.ОДБАЯР СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛЖ ЧАДСАНГҮЙ


Корэйн эйр компанийн ажилтанд бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгагдаж буй ҮХЦ-ийн дарга Д.Одбаяраас хоёр дахь удаагийн байцаалтыг Солонгосын цагдаагийн газраас авч байна. Өчигдөр /2019.11.06/ өглөөний 10:35 минутаас эхэлсэн мөрдөн байцаалт шөнийн 00 цаг хүртэл буюу 14 цаг үргэлжилсэн тухай Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.

Байцаалт түүний өмгөөлөгч болон консулын газрын оролцоотой явагдсан байна. Мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн Д.Одбаяр нь хэргийн талаар зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн байна.

Байцаалтын дараа түүнийг хорихоор болсон ба энэ сарын 6-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл хорих юм. Энэ хугацаанд нэмэлт байцаалт явуулна гэж үзэж мэдэгджээ.

Байцаалт дуусах үед Сологосын маш олон хэвлэл ирсэн байсан бөгөөд тэрбээр хэвлэлүүдээс зайлсхийж 30 минутын дараа машины зогсоол руу гарсан боловч сэтгүүлчид түүнийг хүлээсэн хэвээр байсан учир бүх л хэвлэлийн дуранд өртжээ.

Солонгосын сэтгүүлчид түүнээс "Эмэгтэй ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн нь үнэн үү?" гэх асуултыг асууж байсан бөгөөд тэрбээр хариулж чадалгүй машиндаа суужээ. Солонгосын цагдаагийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалт явуулах тул одоогоор мэдээлэл өгөхөөс татгалзсан тухай эх сурвалж мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 11 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 14 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 15 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 16 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23