ТӨРД МАРТАГДСАН ЦАГААН ХАД

Өнөрцэцэг
2019/11/06

Монгол улсын талаас "Гашуун сухайт", Хятад улсын талаас Ганц мод"-ны боомт дунд байрлах Монгол улсын гаалийн хяналтын бүсийг "Цагаан хад" гэж нэрлэдэг. Энд 16 мянган жолооч Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж, тээвэрлэх явцдаа машиндаа дунджаар 10 хонодог. Хүний биологийн наад захын хэрэгцээ буюу усанд орох, бие засах нэг ч газаргүй, нүүрс, цус холилдсон осол дээр очих мэргэжлийн эмчгүй, утасны гэрэлд өвчтөнүүддээ тариа тарьдаг, гэр бүлээсээ хол, хортой нөхцөлд ажиллаж байна.


Төр тэднийг мартсаныг таван сумын хүн амтай тэнцэх хэмжээний 16 мянган жолооч дунд үзлэг хийчих мэргэжлийн нэг ч эмч байхгүй байгаагаас харж болно. Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй эмийн сангийн дарга, хүүхдийн бариа заслын эмч нартай уулзлаа.



Машинаар гэр хийж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж буй жолооч нарын асуудал ийнхүү гундаж, гандсан нь нүүрсний тээврийн бодлогыг Монголчууд биш урд хөршийнхөн эрхшээлдээ авсаных гэж тэд хэлж байна.

"Таван толгойн уурхайгаас- Ганц мод"-ны боомт хүртэл 245 км. Энэ хооронд Хятад Монголын нийлсэн 14 мянган хүнд даацын автомашин тээвэрлэлт хийхээр бүртгүүлсэн байдаг. Яг өнөөдрийн байдлаар 12 000 тээврийн хэрэгслээр урт, богино гэсэн ангилалаар хоёр хуваагдан Монгол улсын нүүрсийг 24 цаг зөөж байна. 12 000 тээврийн хэрэгслийн 5 хувь нь буюу 600 орчим хүнд даацын машин нь монгол улсын дотоодын компаниудын өмч бөгөөд хямд үнээр тээвэрлэлтэд хоосон хонохгүйн төлөө явдаг. Харин үлдсэн 1 500 автомашины жолооч хэзээ ажил орж ирэх нь тодорхойгүй, тэнгэр ширтэн сууна.

Дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг үнийн бодлогоор хятадын талаас шахаж, тэднийг дампуурлын ирмэгрүү түлхжээ. Шуудхан хэлэхэд үндэсний компаниуд хямд үнээр нүүрс тээвэрлэж хил гаргавал дампуурах гэж байна.

Учир нь "Тавантолгойн уурхайгаас –цагаан хадны гаалийн хяналтын талбай хүртэл 221 км тээвэрлэлт хийдэг үүнийг уртын тээвэрлэлт гэж нэрлэдэг. Энэ замд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниуд нэг тонн нүүрсийг 75 юань буюу 70 тонн нь 1 995 000 төгрөг болно гэсэн үг. Энэ нь автомашины шатахуун, жолоочийн цалин, элэгдэл хоргодол гээд ашиггүй, дүндээ дүн болдог аж. Үнийн тарифын хувьд Тулгасан, ашиггүй энэ үнээр Монгол компаниуд хоосон хонохгүйн тулд тээвэрлэлтээ гүйцэтгэдэг байсан бол 20 гаруй хоногийн өмнөөс тэднийг явуулахгүйгээр тээвэрлэлтийг зогсоожээ. Өнөөдөр үндсэндээ монгол компаниуд ажилгүй зогссон, харин "Энержи ресурс" ХХК, "Чалко" ХХК-ийн авто машинууд тээвэрлэлт гүйцэтгэж байна.


Харин богинын тээвэр буюу "цагаан хаднаас –ганц мод"-ны боомт хүртэл 25 км-ийн зайд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд нэг тонныг нь 90 юанаар тээвэрлэдэг бөгөөд 100 тонн 3 420 000 төгрөгөөр тээвэрлэдэг. Энд дурдагдсан ашигтай тээвэрт Монголчуудыг явуупдаггүй бөгөөд Хятад тээвэрлэлтийн компаниуд дангаараа ноёрхдог юм. Богинын тээвэр, уртын тээврийн тариф эсрэгээрээ байгаа нь олны анхаарлыг татаж байна. Энд хүйтэнд хөрж, халуун халж буй монгол тээвэрчид тээвэрлэлийн ялгааг гаргаж монголын үндэсний компаниудаа тодорхой хувьд нь квот тавьж оруулах саналтай байгаагаа илэрхийлж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 16 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 17 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 17 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 17 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 19 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 20 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 21 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 23 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/10
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09