ТЕГ: ХЯТАДУУДЫН ХЭРЭГЛЭЖ БАЙСАН КОМПЬЮТЕР, ГАР УТАС, БЭЛЭН ВАЛЮТ, ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ХУРААН АВСАН


2019 оны 10 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод болсон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын ээлжит хурлаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо /МУТСТТ/-ны үр дүнтэй байдлыг үнэлж, хяналтад байх орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан. Уг жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болсон.

ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд "Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх" гэх шаардлага тавигдсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаа юм.

Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна. Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.

БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонези, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.

Шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг албадан гаргах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 2 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 3 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 3 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 6 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 7 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 9 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23