БЗД-ИЙН 5 ДУГААР ХОРООНЫ 20 ӨРХ НЭВЧИЛТГҮЙ СУУРИН НҮХТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО


Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн хүрээнд хөрсний бохирдлын эсрэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлж, хаягдал ялгадсын төвлөрсөн бус менежментийг иргэд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан бэхжүүлэх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн бүлэгтэй хамтран тус хорооны 43 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж, 20 өрхөд нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламж барьж өглөө.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүрэг хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан, төлөөлөгч М.Мэндбаяр болон албаны бусад хүмүүс ажлын явцтай танилцсан юм. Дашрамд, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01 сарын 08-ны А/01 захирамжаар Гэр бүлийн амьжиргааг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, оролцоо нөлөөллийн ажлыг эрчимжүүлжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан байдаг бөгөөд давхардсан тоогоор 10700 гаруй хүүхдүүдэд хүрч ажиллан, 23000 орчим иргэдийг хамруулан олон нийтийн үйл ажиллагаа явуулсан байнахэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 3 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 4 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 5 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 7 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 8 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 11 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23