БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫГ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ДАРГАЛЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ, С.ЧИНЗОРИГ САЙД АА


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тушаалаар ажлаасаа халагдаад, шүүхэд гомдол гаргасан төрийн албан хаагчдын урт жагсаалт бий. "Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан тул ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нь нөхөн олгож, даатгалыг төлөх шүүхийн шийдвэр гарсан" ч төрийн сайд С.Чинзориг шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй байна. Энэ асуудлын нэг жишээ нь Увс аймаг дахь Улаангом политехник коллежийн захирлаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан нь "хууль бус" гэдгийг гурван шатны шүүх тогтоосон Д.Баттогтох манай сайтад хандан ярилцлага өгч байсан юм. Тэгвэл бас нэгэн коллежийн захирлын асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, Монгол Солонгосын политехник коллежийн захирлаар ажиллаж байгаа Х.Цэгмид нь дээд боловсрол эзэмшээгүй нэгэн гэх мэдээлэл байна. Тэрбээр 1990 онд ХААИС-д элсэн суралцсан боловч тус сургуулийн захирлын 1992 оны 12-р сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулиас хөөгджээ.

Бид энэ мэдээллийг баталгаажуулах үүднээс Үндэсний төв архиваас мэдээллийг шүүлгэхэд "Х.Цэгмид нь ХААИС-ийн 1993-1995 онд сургууль төгссөн тушаал гараагүй байна" гэсэн мэдээллийг авсан болно. Ийнхүү дээд боловсролгүй нэгэн боловсролын байгууллагыг даргалан ажиллаж байж болзошгүй байгаа юм.

Оюутан сурагчдад мэдлэг боловсрол олгодог боловсролын байгууллагад боловсролгүй нэгэн ажиллаж байгаа бол эмгэнэл. Тэрбээр ямар албан тушаалтны захиалга татаасаар энэ албанд томилогдсон нь бүр ч том асуудал үүснэ.

Х.Цэгмидийг тус коллежийн захирлаар томилогдохын өмнө хуучин захирлыг нь ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаасаа халагдсан хуучин захирал нь харин гурван шатны шүүхээр "үндэслэлгүйгээр ажлаас халагдсан нь тогтоогдсон" ч гурван жилийн хугацаанд ажилдаа эргэн орж чадахгүй яваа юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй төрийн сайд С.Чинзориг шударгаар ажиллаж хөдөлмөрлөж яваа алба хаагчдыг халж солиод, оронд нь боловсролгүй "өөрийн" хүнээ томилдог байж болзошгүй юм. Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 4 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 5 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 5 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 8 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 9 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 12 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23