Пийшин дэлбэрч аав, хүү хоёр сэхээнд амьдруулах тасагт хүргэгджээ

Өнөрцэцэг
2019/10/28

2019 оны 10-р сарын 25-нд 19:31 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд пийшин дэлбэрснээс үүдэж түлэгдсэн гэж 9 настай хүү С, аав Л-ын хамт хүргэгдэн иржээ. Хүүгийн биеийн байдал хүнд гуравдугаар зэргийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний ээж нь сахиж байна. Харин хүүгийн аав Л-ын биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор тус эмнэлэгт хэвтэж байгаа аж. Гэтэл цагдаагийн байгууллагаас энэ болсон харамсалтай үйл явдлыг болоогүй гэж нуун дарагдуулж байгаа нь анхаарал татаж байна.


Манай сурвалжлах баг өчигдөр орой 22 цагийн орчимд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүгийн ээжтэй уулзахад ойр дотны хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учир мэдээлэл өгөхөөс татгалзаж байна гэдгээ хэллээ. Нэгэн сургуулийн 3 в ангид сурдаг С хүү аавынхаа хамт өвөөгийндөө буюу долоон буудалд очиж хоноход ийм харамсалтай үйл явдал болсон гэж хэлэв. Өвөөгийнх нь нам даралтын зуухтай байсан бөгөөд аав, хүү хоёроос өөр хүн тус байшинд байгаагүй гэв. Дэлбэрэлт болсон газарт онцгой, цагдаагийн албан хаагчид ажилласан, юуны учир пийшийн дэлбэрсэн талаарх дүгнэлт удахгүй гарах байх гэсэн хариултыг өглөө. Харин хүүгийн хэвтэж буй тасгийн жижүүр эмч н.Мөнхбаяраас түүний биеийн байдлыг тодруулахад, хүүгийн биеийн байдал хүнд байгаа, албан ёсны мэдээлэл авах хүсэлтээ ажлын өдөр гаргасны дараа мэдээлэл өгөх боломжтой гэх хариултыг өгөв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж буй бүх иргэдийн мэдээлэл нь цагдаагийн албан хаагчдын дэвтэрт заавал үлддэг. Энэ дагуу бид тус эмнэлгийн үүдэнд байрлах цагдаагийн тасгаас аав, хүү хоёрыг хэдэн цагт, хаанаас ямар байдалтай хүргэгдэн ирснийг тодрууллаа. Цагдаагийн ахмад Б.Ганзориг мэдээлэл өгөхөөс татгалзаж 2019 оны 10-р сарын 25-ны 19:31 минутад пийшин дэлбэрсэн гэх шалтгаанаар түлэгдсэн хоёр иргэн бүртгэгдсэнийг журналаас харж хэлэв.

Бид Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийг худал байсныг нотлох гэсэнгүй. Бодит мэдээллийг бодитойгоор нь хүргэлээ. Пийшин юунаас болж дэлбэрсэн, ямар түлш түлсэн гэх учир шалтгааныг шинжээчдийн баг удахгүй тодорхой болгоно. Цагдаагийн ерөнхий газар өөрийн албан ёсны цахим хуудсандаа байршуулсан "худал мэдээ" гэсэн агуулгатай тамгатай зургаа устгажээ.

Н.Өнөрцэцэг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 5 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 6 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 6 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 8 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 9 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 12 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 12 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23