ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД ХОЛБОГДСОН ХОЁР АЖИЛТНАА ХАЛЖЭЭ


ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Харин шалгалтын ажиллагаа нэг талыг барьсан байдалтай явагдаж байгаа талаар өнөөдөр Б.Болороо хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн.

Түүний мэдээлэлд нэр дурдагдсан Хишиг арвин индустриал ХХК-ийн ажилтан н.Мядаг, н.Бадамдорж нар нь талийгаачийг амиа алдахаас өмнө хамгийн сүүлд холбоотой байсан хүмүүс гэдгийг хэлсэн. Тодруулбал, н.Мядаг нь талийгаач руу утсаар ярьж "Лифт ажиллахаа больсон байна, Засаарай" гэж зааварчилсны дагуу талийгаач тухайн лифт рүү очиж, улмаар амиа алдсан. Гэтэл талийгаачийг хайж байх хугацаанд н.Мядаг нь энэ талаараа хэлээгүй нь талийгаачийг олоход хугацаа алдсан гэж талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм.

Харин Хишиг арвин индустриал ХХК-ийн Ээлжийн ахлагч н.Бадамдорж нь талийгаачийн Samsung S6 загварын гар утсыг нь авч, зургаан хоног ашигласныг сүүлд олж мэдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдэн, шалгуулж байгаа талаар Б.Болороо ярьсан юм. Талийгаач хоёр утастай байсан бөгөөд н.Мядагтай ярьсан утсаа халаасандаа хийсэн байжээ. Харин нөгөө утас болох Samsung S6 утсаа ажлынхаа байранд үлдээгээд явсныг ээлжийн ахлагч н.Бямбадорж нь өөртөө авч, ашиглаж байсан нь ил болсон байна.

Бид Таван шар орчимд байх "Хишиг арвин индустриал" ХХК-ийн байранд очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь нэвтрүүлэхгүй, "компанийн удирдах ажилтнууд ажлын байран дээрээ байхгүй. Хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа тул шалгалтын ажиллагаа дуустал мэдээлэл өгөхгүй" гэсэн байдалтай байна.

Харин бидний олж мэдсэнээр Хишиг арвин индустриал ХХК талийгаачийн үхэлд холбогдох н.Мядаг, н.Бадамдорж нарыг ажлаас нь халжээ. Ингэхдээ ээлжийн ахлагчаар ажиллаж байсан. Н.Бадамдоржийн хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар цуцалсан бол н.Мядагийг бүр чөлөөлсөн байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 5 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 6 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 6 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 9 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 10 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 13 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 13 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23