УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 8 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА


Сайжруулсан шахмал түлшний асуудлаар ЦЕГ, НМХГ, НОБГ, хамтран мэдээлэл хийж байна. Хуралд ЦЕГ-ын албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан, НМХГ-ын дэд дарга н.Даваасүрэн, НОБГ-ын хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

ТҮҮХИЙ НҮҮРС НУУЦААР ОРУУЛЖ ИРСЭН ТОХИОЛДОЛ ХУРААН АВЧ, АМГАЛАН ДЦС-Д БОРЛУУЛНА

Хурандаа Ж.Амгалан: Шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа тохиолдол гарч байна. 538 иргэн угаарын хийн хордлогоор эмнэлэгт хандсан. Найман иргэн амиа алдсан. 226 бага насны хүүхэд эмнэлгийн тусламж авсан байна.

Амь насаа алдсан, хордсон иргэдийн тоог харахад энэ үйлдэл тийм ч амар зогсохгүй нь тодорхой байна. Тиймээс холбогдох байгууллагын ажилтнууд болон иргэдийн нийтийн оролцоо чухал шаардлагатай байна.

Түүхий нүүрс хориглосон бүсэд цаашид түүхий нүүрс нэвтрүүлэхгүй. Нэвтрүүлэхгүйн тулд цагдаа, мэргэжлийн хяналтын ажилчид ажиллаж байна. Иргэд түүхий нүүрс оруулж ирэхийн тулд нууж оруулж ирэх тохиолдол олон байна. Тиймээс өөрийгөө болон нийт иргэдийг хуурсан хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

2019.10.22-ны өдрөөс утааны хяналтын цэг ажиллуулж байна. Утаа гарч байгаа газарт очиж шалгадаг, хянадаг үйл ажиллагаа явуулж байна. Түүхий нүүрс түлж байгааг шалгаж, хариуцлага тооцох ажил хийгдэж байна. Хар утаа гарсан газруудыг иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй байна.

Түлш хүрэлцэхгүй байна, карт олдохгүй байгаа гэх иргэдийн гомдлыг хүлээж авч шийдүүлнэ. Өчигдрийн байдлаар агаар орчны хяналтыг хийсэн. Түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил өнгөрсөн шөнө илэрч, зөрчлийг шалгаж байна. Нийслэлийн онцгой комисс түүхий нүүрсийг хураан авч, Амгалангийн ДЦС-д өгч ажиллана.

ТҮЛШНИЙ ЧАНАРТ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ, БИД ХАРИУЦНА

НМХГ-ын дэд дарга н.Даваасүрэн: НМХГ-аас сайжруулсан түлшний чанар, аюулгүй байдлын хяналтыг тасралтгүй хийж байна. Хордсон иргэдийн хэрэглэж байсан түлшний шинжилгээний дүн, үйлдвэрээс авсан шинжилгээний дүн "стандартын шаардлага хангасан" дүнг үзүүлж байна. Түлсэн түлшний утаа гадаад орчинд хүний биед аюулгүй, дотоод орчинд иргэдийг угаартуулж байна. Угаартаж байгаа шалтгаан нь зуух, яндан, галлагааны алдаанаас болж байна. Энгийн зууханд 150, төслийн зууханд 65 тохиолдол гарсан байна. Тиймээс түлшинд биш галлагаанд анхаарах хэрэгтэй байна. Хордлогын хувьд СХД, БЗД-үүдээс ихэнх дуудлага ирж байна.

70128012 шуурхай дугаарт мэдээлэл хүлээн авч байна. 7777 5000 гэсэн дугаарт 5-ыг дарж 24 цагаар мэдээлэл 24 цагаар авч, шуурхай удирдлага ажиллаж байна.

Түлшний чанарын асуудалд бид цаашид ч хяналт шалгалт хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 6 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 7 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 7 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 10 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 11 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 13 цагийн өмнө
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно 14 цагийн өмнө
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө Өчигдөр
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? Өчигдөр
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2026/10/23
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2026/10/23
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 2026/10/23
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 2026/10/23