ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/10/17

"Эко-сургууль" хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан байдгаараа ихээхэн онцлог бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улсын 51000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлж байна.

Эко-сургууль хөтөлбөрийн хувьд "тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн асуудлыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр" хэмээн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕП, ЮНЕСКО үнэлж Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллаж санамж бичиг үйлдэн, дэлхийн хэмжээнд цар хүрээг өргөжүүлж буй юм.

Монгол Улсын хувьд "Засгийн газрын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030"-д эко сургуулийг өргөжүүлэн дэлгэрүүлэх, "Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр"-т 2022 он гэхэд нийт сургууль, цэцэрлэгийн 50 хувьд хүргэсэн байхаар тусгайлан зааж өгсөн байдаг.

Эко сургууль ,цэцэрлэгүүд 2017-2019 оны хооронд ISO14001 стандартад суурилсан гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж сургууль, цэцэрлэг орчмыг "Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин-2022" зорилтын хүрээнд ногоон байгууламжийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулснаар эдгээр хэрэглээнээс үүсэх нүүрстөрөгчийн хувь хэмжээг 6500 тонноор бууруулж, улмаар 3 тэрбум төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг орон нутаг, улсын төсөв, олон улсын байгууллагуудаас бүрдүүлж хүүхэд, багачууд, багш сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд зарцуулсан байна.

2017 онд ОУ-ын Эко-сургууль хөтөлбөрийн анхны "Хүрэл гэрэгэ"-г 41 сургуульд, 2018 онд 70 сургуульд, үүнээс 30 сургуульд "Мөнгөн гэрэгэ" 9 сургуульд "Ногоон туг" гардуулж байсан. Харин өнөөдрийн тавдугаар чуулганы үеэр 49 сургуульд "Хүрэл гэрэгэ" 19 сургууль цэцэрлэгт "Мөнгөн гэрэгэ" 9 сургуульд "Ногоон туг" тэдгээрийн 6 нь 2 дахь удаагаа "Ногоон туг" шагналыг болзол хангасан байна. Эдгээр сургуулиудад "Ногоон туг"-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр гардуулан өгч эко сургууль хөтөлбөрийг БОАЖЯ дэмжин ажиллаж байгааг илэрхийллээ.

Чуулганы үйл ажиллагаанд нийслэл, орон нутгийн 100 гаруй эко сургууль, цэцэрлэгийн 300 гаруй сурагч, багш, удирдлагууд болон албан хаагчид оролцсон юм.

Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь олон улсаас тэр дундаа ОХУ дахь Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн 16 төлөөлөгчид оролцож туршлага солилцон санал бодлоо хуваалцсан явдал байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 17 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19